Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Газпром”-ын цэвэрлэгч л 2 сая рублийн цүнх барьдаг


Шинэ Москвагийн “Румянцова” бизнес төвийн автомашины зогсоол дээрээс “Газпром” компанийн цэвэрлэгч ажилтай 44 настай эмэгтэйн цүнхийг хулгайласан хэрэг гарчээ. Үл мэдэгдэх этгээдүүд цэвэрлэгчийн Mitsubishi Outlander машиныг онгойлгон  түүний францын Dior фирмд үйлдвэрлэсэн цүнхийг авч одсон байна.

Хохирогч цүнхээ 300 мянган рублиэр үнэлж байгаа ч Москвагийн улсын их дэлгүүр дэх францын Dior брэндийн бүтээгдхүүн борлуулдаг цэгийнхэн  энэ цүнхний үнэ 300 мянган рублиэс давна гэж байгаа гэнэ.

Тэр ч бүү хэл матрын арьсаар хийсэн бол бүр 700 мянган рубльд хүрнэ гэжээ. Тэд бүгдийг нь матрын арсаар бүрсэн, хар юм уу, хөх өнгийн цүнх тахь шиг судалтай бол хоёр сая рубль хүрдэг гэж баталжээ.
Хууль сахиулагчид эрүүгийн хэрэг үүсгэн хулгаөйчийг эрж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан