Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Ган-Эрдэнэ: Ариунаа Сүригийн загварууд таалагдаж байна

20 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ хоёр дахь бие даасан цомгийнхоо ажилд орсон тухайгаа цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр 12 дуутай шинэ цомогтоо багтах хоёр ч уран бүтээлийнхээ хоолойг бичүүлээд байгаа ба нэгийг нь дүрсжүүлэхээр болжээ. Шинэ клипэндээ өмсөх хувцасаа загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн загваруудаас шилж сонгосон аж. Тэрээр энэ тухайгаа “Ариунаа Сүригийн загварууд таалагдаж байна. Тун удахгүй та бүхэндээ түүний урласан загваруудаар гоёсон шинэ дуугаа дүрсжүүлэн хүргэх болно, таалагдана гэдэг итгэлтэй байна” хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан