Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэмт хэрэгтэн цагдаад өөрийнхөө селфиг илгээж тус болжээ


Америкийн Лайма хотын иргэн 45 настай Дональд Пьюг үйлдсэн гэмт хэргийн нь төлөө эрэн сурвалжилж  цагдаагийн газрын Facebook-т гэрэл зургйиг нь байрлуулжээ.
Харин энд тавьсан түүний зураг өөрт нь таалагдсангүй, хууль сахиулагчид руу өөр зургаа илгээгээд “Энэ миний аятайхан зураг, өмнөх зураг аймшигтай байлаа” гэсэн тайлбар явуулжээ.

Цагдаагийн газрынхан ч гэмт хэрэгтний аятайхан зургийг хуучин зурагтай нь хамт нийтэлсэн байна.
Тэгээд “Энэ зургийг эрхэм Пью өөрөө бидэнд илгээж тус болсонд баярлалаа. Гэхдээ тэрээр одоо өөрөө цагдаагийн газар ирж гэмт үйлдлийнхээ талаар тооцоо хийвэл бүр талархах байна” гэж бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан