Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Жон Кеннеди, Мерилин Монрог хоёрын хүү” ерөнхийлөгчид дэвших гэнэ


Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүлийн хоёр нохойд халдах гэж заналхийлсэн  нэгэн гэмт хэрэгтнийг хууль сахиулагчид баривчлан саатуулсан байна. Нууц албаныхан түүнийг Умард Дакотын оршин суугч 49 настай Скотт Д.Стокер гэж баталж байна. Харин тэрээр байцаалт дээр  өөрийгөө “АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннеди, жүжигчин Мерилин Монро хоёрын хүүхэд. Өөрөө ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх гэж байгаа” гэж мэдүүлжээ.
Хууль сахиулагчид түүний машинаас 22 калибрын винтов, ангийн буу, 350 гаруй сум, цагдаагийн бороохой, балиус хутга зэргийг олж хураасан байна.
Обамагийн гэр бүлийн Бо нэртэй нохой тэднийд 7 жил амьдарч байгаа бол хоёр жилийн өмнө Санни гэж бас нэг нохой авсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан