Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шон Пений ачаар “ Атигар” хочит хар тамхины наймаачинг баривчилсан гэв


Мексикийн хар тамхины наймаачин, тэрбумтан “Атигар” хочит Хоакин Гусман Холливудын од, Оскарын хоёр удаагийн эзэн жүжигчин, найруулагч Шон Пенд өгсөн ярилцлага нь “Rolling Stone” сэтгүүлийн цахим хувилбарт хэвлэгдсэн байна. Тэрээр өөрийнхөө нь намтрыг дэлгэцнээ мөнхлөх хүсэлдээ хөтлөгдөн Холливудын одын тавьсан саналыг хүлээн авч, ярилцлага өгсөн аж. Үүний ачаар хууль сахиулахынхан түүний мөрөөр орж энэ сарын 8-ний өдөр баривчилсан байна. Мексикийн тусгай хүчнийхэн “Атигар” хочит эрийг “ Синалоа муж дахь ЛосМочис хотын нэгэн байрандаа байгаа тухай мэдээлэл наймны өглөө авч, баривчлах ажиллагаа явуулах үеэр хариу буудалцаан болжээ. Ажиллагаанд тэнгисийн цэргийн хүчнийхэн оролцож, баривчлах үеэр найман автомат буу, мэргэн буудагчийн овоо хараат буу,  бөмбөг шидэгч, мөн байлдааны хоёр хуягт гэх зэрэг маш олон тооны зэвсэг хураасан гэнэ. Түүнийг “Альтиплано” шоронд одоогоор хорьж байгаа ч  АНУ-д шилжүүлэн өгөх эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Өнгөрсөн оны аравдугаар сард хар тамхины наймаачин эрийн Мексикийн ширэнгэнд орших нууцхан эдлэндээ Холливудын одтой найман цагийн турш уулзаж, ярилцсан гэнэ. Энэхүү уулзалтыг Мексикийн жүжигчин Кейт Дель Кастильо жуучилсан бөгөөд ярилцлага түүний хүүхэд наснаас эхлээд Америкийн улстөрийн ертөнц, Холивудын кино бизнесийн салбар гээд маш өргөн хүрээнд өрнөсөн байна. Тэрээр мансууруулах бодисын худалдааг  хэрхэн хянадаг тухай болон түүнд бүх л бүтэн арми, тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд харьяалагддаг талаар мөн зургаан сарын өмнө  шоронгоос оргосон хонгилыг буй болгохын тулд Германы хамгийн шилдэг инженерийг хэрхэн хөлсөлж байсан гээд олон зүйлийн талаар маш дэлгэрэнгүй ярьсан аж. Харамсалтай нь энэхүү ярилцлагын дараа Шон Пенн хуулийнханд байцаалт өгөхөөс аргагүй байдалд орж, цагдаагийн хаалга татах ажилтай болсон гэнэ.

Дэлхий нийтээр эрэн сурвалжилж буй энэхүү гэмт хэрэгтнийг өмнө нь Мексикийн Дуранго тосгон дахь эдлэн газраас нь анхлан баривчилж байсан юм. Харин “бяцхан” эрийг өндөр хамгаалалт дор  хотод авчирсан байдаг бөгөөд тухайн үед Мексикийн Ерөнхийлөгч түүний орголтыг “ улс орны хувь гутамшиг” хэмээн нэрлэж, Хууль зүйн сайдаа огцруулж байж.  Мексикийн шоронгоос хар тамхины наймаачин “Атигар” хочит эр хоёр ч удаа оргосон юм.  Эхлээд бохирын машинаар оргосон гэдэг. Түүнийг ахин баривчлахын тулд цагдаагийнхан 13 жил зарцуулсан тэр 2015 оны долдугаар сард ахин алдчихсан.  Тэрээр “Альтиплано” шоронгоос оргохын тулд өөрийн камераас эхлэн 1,5 км урт, 80 см өргөн, 1,7 метр өндөртэй хонгил ухуулсан бөгөөд дотроо гэрэл, агааржуулагчтай байсан гэдэг. Хэрвээ түүнийг Мексикээс АНУ-д шилжүүлж өгвөл хэдэн зуун жилийн ял төлөвлөх нь тодорхой. 

Гузман шоронгоос оргож байгаа үеийн камерт үлдсэн бичлэг

Гузманы хоригдож байсан өрөөнөөс доош ийм нүх ухсан байжээ

Шоронгоос 1.5 км-ын зайд Гузманы камер хүртэл ухсан хонгилын гарц байжээ

“Атигар”-ыг жилд 3 тэрбум хүртэл ам.долларын орлоготой хэмээн шинжээчид үздэг бөгөөд 2012 онд Forbes албан ёсоор тэрбумтны жагсаалтанд оруулжээ. АНУ-ын хар тамхины нийлүүлэлтийн дийлэнхийг эзэмшдэг түүнийг АНУ хамгийн аюултай гэмт хэрэгтэн хэмээн дэлхий нийтэд зарлан 5 сая ам.долларыг түүний “толгой”-д амласан байна. Германы алдарт инженерийн тусламжтайгаар тэрээр газар доогуур хонгил байгуулах маш олон ажлыг гүйцэтгэсэн төдийгүй наймааныхаа дийлэнхийг ийм замаар ч хийжээ. Хил дамнасан түүний хонгилуудыг цагдаагийнхан илрүүлэхэд төмөр зам, гэрэлтүүлэг, агааржуулах хоолой гээд маш нарийн зохион байгуулалттай байдгийн нууц нь Герман инженер байсныг хожим мэдсэн байдаг.

Мексикийн засгийн газар 3.8 сая доллар, АНУ-ын засгийн газар 5 сая доллараар түүний толгойг үнэлжээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан