Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДАШТ-2030”-ийг зохион байгуулах эрхийн төлөө Уругвай, Аргентин хамтран өрсөлдөнө

2030 онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орныг сонгон шалгаруулалт хамтран оролцохоо Уругвайн Ерөнхийлөгч Табаре Васкес, Аргентины төрийн тэргүүн Маурисио Макри нар мэдэгдлээ.

Табаре Васкестай хамт түүний ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Маурисио Макри, ДАШТ-ийг хамтран зохион байгуулахаас илүү дээр сонголт бидэнд байхгүй гэж мэдэгдэв. Энэ сонгон шалгаруулалтад оролцоход урьдчилсан бэлтгэл сайн байх хэрэгтэйг тэрбээр онцлоод, “бидэнд хугацаа их байгаа хэдий ч хийх зүйл их байна. Төлөвлөгөө дутмаг байсны улмаас бид өмнө нь олон зүйлд алдаж байсан” гэжээ.

Эдийн засаг, спорт, соёлын солилцоогоор дамжуулан хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр хоёр орны төрийн тэргүүн нар тохиролцсон байна. Хөл бөмбөгийн хамгийн анхны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Уругвай авч, зохион байгуулсан билээ. Харин 2030 онд ДАШТ-ий 100 жилийн ой тохиох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан