Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахмад хилчин В.Дамдинсүрэн явганаар 8752 км аялж, эх орноо тойрно

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Өглөө бүр чамд хоёр сонголт байдаг. Үргэлжлүүлэн унтаад мөрөөдлөө зүүдлэх, босоод түүнийхээ төлөө зүтгэх”.

Ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн амьдралынхаа 20 жилийг мөрөөдлийнхөө төлөө зүтгэж өнгөрүүлсэн нэгэн. Тэрээр эх орныхоо хилийн цэгүүдээр аялж, нийт 8752 км зам туулах явган аялалдаа сүүлийн 20 жил бэлтгэжээ. Тэрээр бүтэн жил үргэлжлэх аяллаа эхлүүлэхээр энэ сарын 4-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумыг зорьжээ. Албан ёсоор энэ сарын 16-нд Дарьганга сумын нутаг Шилийн богд уулнаас аяллаа эхэлж 14 аймгийн 72 сумаар дайрч хилийн зурвасын дагуу алхсаар ирэх арванхоёрдугаар сард дуусах аж. Тэрээр өдөрт 25-30 км алхах зорилт тавьсан бөгөөд энэ байдлаар 8752 км замыг 11 сарын турш туулахаар төлөвлөжээ. Түүнийг хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл, идэвхитэй амьдралыг сурталчилахын зэрэгцээ эрүүл зан үйлийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж байна хэмээн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн ивээн тэтгэж “Нийгмийн эрүүл мэндийн элч”-ээр өргөмжилжээ. Тэрээр аялалынхаа турш эрүүл мэндийн талаарх зөвлөмж мэдээллийг тухайн орон нутгийн ард иргэдэд өгч, дасгал хөдөлгөөн, идэвхитэй амьдралын талаар олон нийтэд сурталчилах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан