Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдогийн УАШТ маргааш эхэлнэ

Өнгөрсөн жил жүдо бөх сонирхогчдоо уйдаалгүй, олон уран барилдаанаараа үзэгчдээ шуугиулсан бөхчүүд маань маргааш улсын аварга шалгаруулах дэвжээнээ хүч үзнэ. Өрсөлдөөн дүүрэн өрнөнө хэмээн таамаглаж буй тэмцээн Эрдэнэт хотод зохиогдохоор болсон. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн захиргаа, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Хангарьд клуб хамтран зохион байгуулж буй. Энэ онд Орхон аймгийн 40 жилийн ой, Монголын жүдоч, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын 1996 оны Атлантагийн олимпын наадмаас жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсний 20 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой. Улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг-д, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, +70 кг-ын жинд аваргуудаа тодруулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан