УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
СС-ийнхний Адыгейн уулнаас олсон ер бусын гавлын нууц
харин германууд түвд рүү буруу хайсан болохоос яг хайх газар энд байсаныг манай бүх ШУ-ны ололтууд одон орон цаг агаарын мэдлэг мэдээллүдийг тэнд аваачиж өөрийн болгох гэсэн түвдийн бодлогоос болж шамбал хайсаар байгаад эх үүсвэр үндэсийн олсон ч дайн ялагдлаар дуусаж мөхсөн
ОХУ-ын Кабардин-Балкарын бүгд найрамдах улсын нутаг Адыгейн уулсаас саявтар хоёр ширхэг ер бусын сонин гавлын яс, гитлерийн германы гуравдугаар рейхийн СС-ийн хамгийн нууц байгууллага “Аненербе”-ийн бэлгэ тэмдэг бүхий авдар олсон юм. Энэ олдворуудын дунд 1941 онд Германд үйлдвэрлэсэн, Адыгейн газар нутгийн өнгөт газрын зураг байсан байна. Энэ зураг дээр тус нутгийн бүхий л байгууламж, газар нутгийн байрлалыг маш нарийн тэмдэглэсэн байдаг. Энэ бүхэн юу хэлээд байна аа.
Энэ тухай ярихын тулд эхлээд “Аненербе”-ийн тухай ярих хэрэгтэй болно.
“Аненебе” гэдэг нь немц хэлнээс орчуулбал “Дээдсийн өв” гэсэн үг. Бүтэн нэр нь “Өвөг дээдсийн өв буюу эртний германы түүх судлах немцийн нийгэмлэг”. 1935-1945 онд Германд ажиллаж байсан энэ байгууллага герман үндэстэн, буюу аричуудын түүх, өв соёл, уламжлалыг судлах зорилготой байж. СС-ийн маш нууц энэ байгууллагад хамгийн боловсролтой, эрдмийн зэрэг цолтой 350 мэргэжилтэн ажиллаж байсан гэнэ.
Тэд Төвд, Антрактит, Кавказад шинжилгээний анги илгээн, дэлхийд танигдаагүй, тайлагдаагүй хамгийн нууцлаг зүйлсийг судалж, үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоо тогтоохыг оролдон, үнэмлэхүй засаглалын нууцыг эзэмшихийг зорьж байсан гэж Майкопын Технологийн улсын их сургуулийн доцент, аялагч Иван Бормотов хэлж байна.
-Гитлерийн герман дайны явцыг эргүүлэхийн тулд шинэ төрлийн зэвсэг бүтээх гэж идэвхтэй ажиллаж байсан. Үүний тулд ч “Аненербе” ажиллаж байсан гэж тэр хэлжээ.
Тэгэхдээ тэд Кабардин Балкарын өндөр уулс дунд “Эдельвейс” нэртэй шинжилгээний анги юу хийж явсан байх нь вэ.
Ойгоос олдсон олдвор
Майкопоос нэг их холгүй Каменномост сууринд угсаатны зүйн “Беловодье” цогцолборын музей байдагт СС-ийн нэр бэлгэ тэмдэгтэй өнөөх авдар, ер бусын хоёр гавал хадгалаастай байдаг.
Ширэн бариултай, дээрээ “Аненербе”-гийн бэлгэ тэмдэгтэй энэ хүрэн авдрыг нутгийн нэгэн иргэн энд авчирч өгсөн юм гэж цогцолборын эзэн Владимир Меликов ярилаа.
Тэр ер нь ойд амьдардаг, миний хуучин танил. Тийм ч болохоороо манай музейд немцүүдийн дуран, эмтэйгээ эмийн сан, фашистуудын гутал гээд элдэв зүйл авчирч өгдөг юм. Шүдэнз гэхэд л зурахад асдаг, ер нь олдворууд чанараа алдаагүй байдаг юм.
Авдрын дээр “Аненербе”-ийн бэлгэ тэмдэг, дор нь Besondere Bekl[eiderung буюу “Онцгой тушаал” гэсэн бичээс бий. Энэ юу хэлж байна.
Дайн эхлэхээс бүр өмнө уулын энэ замаар Пицунда-Рицагийн хооронд зам тавих ажилд туслан германы барилгын мэргэжилтнүүд явж интернациональч үүрэг гүйцэтгэж байсныг тэр бүрий хүмүүс мэдэхгүй. Немцийн мэргэжилтнүүдийн машин осолдож хүмүүс нь эмгэнэлтэйгээр нас барсан ч тэдний барьсан энэ замаар өнөөдөр жуулчид явж л байгаа.
Рицагийн “Амьд ус”
Гэхдээ энэ замыг зүгээр ч нэг тавиагүй гэдгийг хожим нь мэдсэн л дээ. “Аненербе”-гийн усны мэргэжилтнүүд Рица нуурын доорхи агуйн усны бүтцэд хүний цусны бөөмд сайнаар нөлөөлдөг бодис байхыг илрүүлсэн байна.
Тэд энэ усны дээжээ мөнгөн саванд хийгээд тэнгис хүргэж тэндээсээ усан доогуур шумбагчаар Констанц баазад, дараа нь онгоцоор Германд хүргэж байж. Тэр бүү хэл тэнгисээс Рица хүртэл газар доогуур усан доогуур шумбагч явуулах хонгил барихаар ч төлөвлөж байсан ч дайн садаа болж гэж Бормотов ярьж байна.
Майкопт вермахтын уулын буудлагын 49 дүгээр корпус ирж байсан нь бас сонирхолтой. Белой голын хөндийд СС-ийн “Весланд” хороо байрлаж, Пшеха болон Пшиш голын дунд танкийн “Герман”, “Нордланд” хороо ч хамгаалж байсан.
“Аненербе”-гийн усны мэргэжилтнүүд Рица нуурын доорхи агуйнаас авсан усаар хүний цусны бөөм бэлтгэхээр оролдож байж. 1942 оны намар Майкопын нисэх буудалд германы тагнуулын гуравдугаар эскадриль, тагнуулын 14 дүгээр хэсэг тагнуулын хоёр моторт FW-189 онгоцоор ирж байрласан байна.
Тэд тухайн үедээ хамгийн боловсронгуй тагнуулын аппарат хэрэгсэл, явуулын лаборатортай байсан гэдэг. Энэ бол тэд Адыгейн ууланд маш нарийн судалгаа шинжилгээ хийж байсныг гэрчилж байна гэж Бормотов үзэж байна. Нөгөө талаар Майкоп нь немцүүдийн Кавказад хийж байсан цэргийн бүхий л ажиллагааны удирдах газар болж байсан гэнэ.
Кишины хавцал орчимд немцүүд байгалийн цацраг идэвхит бодис хайж байсан байж болох юм, эсвэл иргэний дайны үед сураггүй болсон Кубанийн алт бүхий ачааг Ходзь - Новосвободная – Их Тхач гэсэн гурвалжингийн хооронд хайж байсан ч байж болох гэсэн таамгууд байдаг.
Бурхны гавал
Хоёр жилийн өмнө энд бас эвэртэй, ер бусын гавлын яс авчирч өгснөө Их Тхачийн нэг агуйгаас олсон гэнэ. Маш эртний энэ гавал амьтных байж болмоор хоёр эврийн ул мөртэй. Хониных байгаад ус элсэнд идэгдэж өөрчлөгдсөн юм уу. Баавгайн гавалтай харьцуулахад арай өөр, нүүр хэсэг нь хавтгай яг л хүн төрлийнх шиг. Амнаас гадна эргэн тойронд нь өөр бас хэд хэдэн нүхтэй, нүдний ухархай нь ер бусын том. Ер нь харь гаригийн хүнийх шиг санагдана.
Гэрэл зургийг нь нийслэлийн хүн судлаачдад илгээхэд урьд нь хэзээ ч ийм зүйлтэй тохиолдож байгаагүй гэжээ.
Энэ бүхнээс үүдээд судлаачид, гитлерчүүд ер бусын зүйлийн араас хөөцөлдөж байсан юм биш үү гэсэн таамаг дэвшүүлж байна. Домогт итгэгчид болохоор үүнийг тэнгэрээс бууж ирдэг, эртний эвэрт бурхан Шумерын гавал байж болох юм гэж байна. Америкийн азербайжан гаралтай зохиолч Захария Ситчин харин нарны аймгийн гаднах Нибуру гаригийн аннунаков гэж үзэж байгаа юм. Одон орон судлаачдынхаар бол энэ гариг 3,6 мянган жилд нэг удаа манай дэлхийд харагддаг гэнэ. Энэ үедээ л Нибуру гаригийнхан мнай дэлхийд бууж ирэн абригонууд болон хүмүүстэй холбоо тогтоодог гэж Ситчин үзэж байгаа юм.
Түүхийн ухааны доктор, Кубаны казакийн найрал дууны уламжлал судлалын эрдэм шижнилгээний төвийн ажилтан Игорь Васильев
-“Аненербе”-гийн Кавказад явуулж байсан үйл ажиллагаа нь өөрөө баримт. Энэ нууц байгууллага энэ орчмоос эртний аланы үлдэц олж эртний аричууд энд байсныг нотолж магадгүй цаашдаа энд шилжин суурьшихад ч бэлэн байсан байж мэдэх юм.
Тэд төвдөд бас л янз бүрийн “гайхамшиг” хайж байсан. Энэ бүхэн нь тэд “Аненербе”-гийн судалгаа, элдэв бүтээлтэй уялдаж хүний сэтгэхүйд нөлөөлөх, энэ бүхнийгээ хүний ертөнцийг үзэх үзэл, техникийн сэтгэлгээг өөрчлөх өөрсдийн суртал нэвтрүүлэгтээ ашиглах гэж байсан юм уу гэж байна.
Юутай ч
2015 онд мөн л Кабардин Балкараас яг ийм сонин гавлын яс бүхий германы бас нэг авдар олсон байдаг. Яагаад тэд Каюказын энэ өндөр уулс дундаас сонин гавлын яс олж цуглуулж байсан хэрэг вэ.
Гитлерийн германы эрдэм шинжилгээ, судалгааны нууц байгууллага Кавказад ямар нэгэн судалгаа хийж байсан байх нь. Үүнийг эндээс олдож байгаа олдворууд баталж байна. Тэр ч бүү хэл энд ихээхэн анхаарал тавьж томоохон цэргийн хүчээр хамгаалж байж. Харин тэд юу эрж хайж, юунд ашиглах гэж байсан байх вэ. Тэд Төвдөд ч гэсэн шинжилгээний анги илгээн маш эртний, магадгүй солироор ч урласан байж болох бурхны хөрөг олж байсан тухай баримт бий.

0 Сэтгэгдэл
2016.01.05