Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмд рүү нь мөс цацсаны төлөө шөнийн клубээс мөнгө нэхэмжилжээ

Израилын нийслэл Тель-Авивын нэгэн иргэн шөнийн клубт цэнгэх үеэр нь өмд рүү нь мөс үсэрсний төлөө 175 мянган шекель  нэхэмжилсэн байна .
Гэр бүлтэй, хоёр хүүхдийн эцэг энэ эрийн нэхэмжилснээр бол хоёр жилийн өмнө шөнийн Babydolls клубт болсон цэнгүүний үеэр эротик бүжигт оролцохоор тайзан дээр гарах үед нь тайчигч бүсгүйн нэг нь хэсэг мөс цацсан гэнэ. Энэ мөснөөс болоод тэрээр халтирч унаад нуруу, хөлөө гэмтээжээ. Түүний гомдлоор бол тайзан дээр хязгаарлагч хайс, саад байгаагүй учраас тэр ийн унасан гэнэ. Ингээд клубын буруугаас унаснаас болоод хэвтэрт орж бүрч таагүй байдал орсон гэжээ.

Харин клубынхэн болохоор дүрс бичлэгийн камераас харсан ч гэсэн гомдол мэдүүлэгч өөрөө халтирч унасан, мөс цацсанаас бүр хойно,  хэдэн минутын дараа унасан гэж мэтгэж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан