Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Нийтийн бие засах газарт түгжигдээд 4 хоног ороолт нэхжээ
Британийн Саффолк гүнлэгийн Филикстоу хотод 82 настай эмээ нитийн ариун цэврийн өрөөнд түгжигдээд дөрвөн хоног болж арай л эмгэнэлтэйгээр өтгсөөгүй байна.
Глэдис Филлипс хатагтай дэлгүүрээс эд зүйл худалдан авсныхаа дараа шууд л нийтийн бие засах газарт орсон чинь хаалга нь эргээд онгойдоггүй гэнэ. Хэвлэлд бичсэнээр бол энэ бие засах газрыг хараахан нээж амжаагүй, хаалга үүд нь техникийн хувьд бэлэн болоогүй байсан, харин эмээ яаж орсон нь тодорхойгүй гэнэ.
Хаалга нь түгжигдсэнийг мэдсэн Глэдис эмээ хашгирч, хана нүдэж тусламж дуудсан ч хэн ч ирсэнгүй. Ингээд тэрээр тэндээ дөрөв хоног пальтогоо дэвсээд унтаж, худалдаж авсан байсан хатаасан талх, гаатай чихрээр гол зогоож байжээ. Энэ бүхий л хугацаанд эмээ мөн л худалдаж аваад байсан ноосон утсаараа ач хүүдээ ороолт нэхэж байсан гэнэ.
Эмээ гэртээ ганцаараа байдаг болохоор хэзээ ч гар утас авч явж байгаагүй ямар ч харилцаа холбоогүй гацжээ. Азаар дөрөв дэх хоногт нь ажиличн ариун цэврийн өрөөг будахаар ирж тэтгэврийн эмээг олж авсан байна. Энэ явдал эмээгийн эрүүл мэндэд ямар нэгэн аюул учруулаагүй гэжээ.

0 Сэтгэгдэл