Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дэмбэрэлнямбын ”Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-д 100 саяыг олгоно

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж, шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт Засгийн газар зөвшөөрлөө.


Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан  “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд 3 дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна.

0 Сэтгэгдэл
ene emiiig 2 jiliin umnu uusnaas hoish minii hodood mash ih uvddug bolj nileen hundersen.yag odoo ch emchigleetei l suuj bn.maash tom kapsultai zuzaan tsagaan emiig neg uuhdaa 3aar ni davharlaj udurt 9 shirhegiig uudaj baij bilee.neg uuhdaa 2-3 kurss uunaa bas.unendee uusandaa mash ih haramsaj bgaa.nadad yamr ch uurchlult oroogui
Хийж бүтээж байгаа нэгнээ яах гэж ингэж байдаг юм бэ дээ зайлуул арга ядсан атаархуу хүмүүсийн зан л байх даа.
Бас л атаархаад эхэллээ. Чи мэддэг юм бол сөрөг нөлөөг нь гаргаад ир л дээ
Адууны яснаас гаргаж авсан бэнлдмэл гэгч нь хүний биед ямар сөрөг нөлөөтэйг нь мэдэхгүй байж шагнал өгөх нь эрт байна.Үүнийг үгүйсэгдэг эмч нар байдаг юм.
Хийж бүтээж байгаа нэгнээ яах гэж ингэж байдаг юм бэ дээ зайлуул арга ядсан атаархуу хүмүүсийн зан л байх даа.
Бас л атаархаад эхэллээ. Чи мэддэг юм бол сөрөг нөлөөг нь гаргаад ир л дээ
Хамгийн их уншсан