Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Чөлөөтийн эмэгтэйчүүд өнөөдөр халз барилдана
Монголын чөлөөт бөхийн холбооны эмэгтэй шигшээ багийн тамирчид 2013 онд эх нутагтаа зохиогдсон дэлхийн цомын тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ онд ОХУ-ын Санктпетербург хотод болсон тэмцээнээс хүрэл медаль хүртэж багийн амжилт гэж чухам юу болохыг мэдрүүлж чадсан.
Чөлөөт бөхийн эмэгтэй багуудын анхдугаар халз барилдаан Спортын төв ордонд өнөөдөр болно. Энэ тэмцээний гол зорилго нь түүхэндээ дэлхийн цомоос авч байгаагүй алтан медалийг эх орондоо авчрах, тамирчдын нэгдмэл байдлыг сайжруулахад оршиж буй гэдгийг зохион байгуулагчид мэдэгдлээ. Анх удаагаа зохион байгуулж байгаа энэ барилдаанд түрүүлбэл 10 сая төгрөгийн эзэн болох юм. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп, тив дэлхийн медальтай тамирчдын төлөөлөл оролцохоо илэрхийлээд байна. Тухайлбал, “Хилчин”, “Алдар” спорт хороо, “Хасу мегастар”, “Цастын барс” клуб, Арслан найлахын нэгдмэл баг, охидын академийн багууд хүч сорин өрсөлдөнө. Энэхүү тэмцээнийг Монголын Чөлөөт бөхийн холбоо болон “Арж Капитал” ХХК хамтран зохион байгуулж буй билээ. Өчигдөр тэмцээний техникийн зөвлөлгөөн болж, багийн сугалаа явагдсан байгаа. Сугалаагаар багууд дараах хэсгүүдэд багтжээ.
“А” хэсэг
1. Хилчин-СХороо
2. Цастын Барс клуб
3. Арслан-Налайх баг
"Б" хэсэг
1. Алдар- нэгдүгээр баг
2. Охидын академи баг
3. Алдар- хоёрдугаар баг
4. Хасу Мегастар клуб

0 Сэтгэгдэл