Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Хямарсан ч хямдрахгүй...

Ж.ЖАМУХ

Энхтайваны өргөн чөлөө буюутөв зам дагуу байрлах дэлгүүр хоршоодоос үүдэндээ хямдрал зарласан хаяг, шошго өлгөөгүй нь ховор болжээ. Томоохон дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдээс аваад гадаа талбайд, гар дээрээс бэлэн хувцас, оймс гутал төдийхөн худалдаалдаг хүмүүс ч “Big sale”, “Super sale”, “Баярын онцгой хямдрал”, “Бүх бараа 50 хувь хямдарлаа” гэхчлэн элдэв эрээн мяраан бичиг өлгөсөн нь “Эдийн засаг үнэхээр хямарчихаж” гэсэн бодол төрүүлэх аж. Угаас, хямарвал хямдардаг нь зах зээлийн хууль. Гэвч хэчнээн хямарлаа ч хямдардаггүй, харин ч эсэргээрээ үнэ өртөг нь өсөөд л байдаг хамтлаг дуучдын ханшийг тандлаа. Шинэ он хаяанд ирсэн өдрүүдэд аж ахуй нэгж, албан байгууллагуудын шинэ жилийн үдэшлэг цэнгүүн шил шилээ  даран болж байна. Мэдээж байгууллага, хамт олон бүр баярын үйл ажиллагаандаа хамтлаг дуучдыг урьж баяр дээрээ баяр нэмэхийг хүснэ. Гэтэл даарин дээр давс гэгчээр хямралын үед хамтлаг дуучдын ханш хаданд гарчээ. Ингээд “Sale” зарлах сэтгэл дутсан хамтлаг дуучдын ханштай танилц...

“Камертон”-ы дөрвөл 3-5 дууг 6-10 саяар дуулна

Өнгөрсөн жил “Харанга” хамтлаг хамгийн өндөр ханшаар дуулж байсан бол энэ жил “Камертон” хамтлаг жагсаалтыг тэргүүлжээ. Нэгэн үе тус тусын уран бүтээлээ туурвисан залуус энэ жил эргэн нэгдэж, 20 жилийн ойн тоглолтоо ч хийгээд амжсан. Рок попын тогоонд олон жил “чанагдаж” өдий өндөрлөгт хүрсэн залуус “эргэн нэгдсэн” гэх эрэлт дээрээ тулгуурлаж ийм үнэ тогтоожээ. Хэдий өндөр үнэ ч гэлээ “Камертон”-чууд үдэшлэг цэнгүүнд тус тусын уран бүтээлээ ч хүргэх аж. Тухайлбал, хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд байгууллага, хамт олны шинэ жилд 5.5 сая төгрөгөөр дуулах аж. Эл үнээрээ тэрээр энэ жилийн хамгийн үнэтэй дуучнаар тодроод байгаа сурагтай.

“Харанга” 30 минут тутамд 8-10 сая төгрөг

“Харанга”-ынхан хамгийн бага үнээ санал болгосон нь энэ. Өнгөрсөн жил 12 сая төгрөгөөр үнэлэгдээд байсан хамтлаг энэ жил ийм үнэ хэлсэн нь хамтлаг, дуучдаас “Sale” зарласан ганц тохиолдол. Мэдээж бидний ярьж заншсанаар “амьдаар” дуулах учир хөгжим хэрэгслээс аваад бүх л зүйлээ бэлдэж үдэшлэг цэнгүүнд ая дуугаа өргөх аж. Хамтлагийн ахлагч Ц.Чулуунбаттай холбогдоход “Хөгжим, тоног төхөөрөмж гээд бүх л юмаа чирээд явна гэдэг ажил ихтэй байдаг. Бөмбөрөөс авахуулаад овор ихтэй, очиж дуулах газраа хөгжим хэрэгслээ суурилуулна гээд ер нь л ажил их шүү. Тиймдээ ч ийм үнээр дуулж байна. Үүний цаана үзэгч, сонсогчдоо хүндэлж буй сэтгэл байгаа юм шүү дээ” хэмээсэн юм.

Гурван дуу 3.5 сая

“Шинэ жилийн цагаан шөнө дулаахан намуухан...” хэмээн шинэ жилийн сэдэвтэй дуунуудаараа баяр дээр тань баяр нэмэх Гавьяат жүжигчин Б.Сарантуяа үдэшлэг цэнгүүнд 3.5 саяар дуулах бол дуучин Т.Ариунаа ч адил үнэ хэлж байна. Хамтлаг дуучдаас хамгийн олон шинэ жилийн дуутай хоёр гавьяатын “тариф” өнгөрсөн жилээс өсөөгүй ч бас хямдраагүй аж.

Хасар Жагаа цасан охидын хамт нэг сая төгрөг

Шинэ жилээр хамгийн эрэлттэй байдаг Хасар Жагаа буюу жүжигчин Б.Жаргалсайхан өвлийн өвгөн болж үзэсгэлэнт цасан охидынхоо хамт үдэшлэг цэнгүүнд нэг сая төгрөгөөр үйлчилэх бол Гавьяат жүжигчин Ц.Жарантав гуай 500-600 мянган төгрөг гэнэ. Шинэ жилийг гацуур мод, оргилуун дарс, өвлийн өвгөн, цасан охингүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч сүүлийн үед өндөр үнэтэй хамтлаг дуучдаас илүү өвгөн аав, цасан охид илүү эрэлттэй байгаа аж. Түүнчлэн, үдэшлэг цэнгүүнийг тань хөтлөн явуулах хөтлөгчид ч үнэ ханшаа танилцуулжээ. Тухайлбал, жүжигчин Б.Анхбаяр 2-2.5 сая төгрөгөөр үйлчлэх бол нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо нар 1.5 сая төгрөг гэнэ.

Хошин шогийнхон ч хоцорсонгүй

Шинэ жилийн “шинэ” үйлчилгээ нэвтрүүлж буй хошин урлагийн хамтлаг, продакшнууд ч “халтуур” хийхээс хоцордоггүй. Тодруулбал, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр нар тус тусдаа хоёр сая төгрөгөөр хөтлөлт хийхийн зэрэгцээ хөгжөөн инээлгэх бол хамтлагаараа харин найман сая төгрөгөөр тоглох гэнэ. “ТВ коктейль” хамтлаг таван сая төгрөгөөр шинэ жилийн тань үдэш инээд хөөр бэлэглэж, хөтлөлт хийж, дуу хуураа өргөх а ж. Түүнчлэн, “Улаан сарнай”, “Хатан туул”, “Star dance” зэрэг цэнгээнт бүжгийн хамтлагийг үдшийн цэнгүүндээ урьж 800 мянгаас 1.2 сая төгрөгөөр бүжиглүүлэх боломжтой гэнэ.

Нийтийн дуучдын үнэ 500 мянгаас эхэлнэ

Баярынхаа үдэш нийтийн дуучдыг дуулуулах бол харьцангуй сонголт өргөний дээр үнэ ханш ч хамгийн хямд байгаа бололтой. Энэ жил дуучин Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар гурван дууг гурван сая төгрөгөөр хоршин дуулах бол Г.Эрдэнэтунгалаг гурван дуугаа хоёр саяар үнэлжээ. Мөн дуучин Д.Намсрайноров гурван дууг 2.5 сая, Л.Болдбаатар Л.Чулуунбаатар, П.Идэржавхлан, Я.Гэрэлчулуун, П.Жимсээ, А.Түмэн-Өлзий нар нэг дууг 500 мянгаар дуулах аж. Харин “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ нэг дууг нэг сая төгрөгөөр дуулах юм байна. Сонирхуулахад, өнгөрсөн жил “халтуур” хийхгүй хэмээн зарлаж байсан Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан эдийн засаг хямралтай байгаа үед идэж уухад олон сая төгрөг зарахыг хувьдаа дэмжихгүй гэнэ. Тиймдээ тэрээр энэ жил ч “өнжих” сурагтай.

Ам барьдаггүй, Ардын жүжигчний “даруухан” үнэ

Шинэ залуу хамтлаг дуучид өөрсөддөө ахадсан гэмээр “том” тоо хэлж байхад энэ жил хамгийн “даруухан” дуугарсан хүн бол Ардын жүжигчин Д.Зангад. Тэрээр байгууллага хамт олны шинэ жилийн баярт нэг дуугаа 300 мянган төгрөгөөр дуулах аж. Ам барьдаггүй, Ардын жүжигчин хүний хувьд арай л хямд үнэ мэт.

П.Хан-Уулын “халтуур”-ын ханш

“Харанга”-ын Лхагвасүрэнгийн дуунуудыг коверлон дуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32 оролцогчийн нэг П.Хан-Уул хэдийнэ “халтуурчин” болсон сурагтай. Тэрээр хоёр дуу 500 мянгаар дуулах бөгөөд энэ тухай тодруулахаар утсаар холбогдоход “Хоёр дуу 500 мянгаар дуулж байгаа. Юуны өмнө манай продюссертэй ярьж тохирох хэрэгтэй” гэсэн юм.

Бусад хамтлаг дуучид

Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг нэг дуугаа нэг саяар үнэлжээ. Харин хамтлагуудын ханш харилцан адилгүй байна. Тухайлбал, “Номин талст” гурван сая, “Киви” хамтлаг 2.5 сая, “Sweetymotion” гурван сая, “Гурван охин” гурван сая, “Ньюанс” хоёр сая, “Хар сарнай” хоёр сая, “Мотив” нэг сая, хийлч Ч.Дэлгэрцэцэг 1.5 сая, дуучин Б.Баярцэцэг 800 мянгаас нэг сая, П.Баярцэнгэл нэг сая, С.Зоригт, А.Хишигдалай 1.5 сая, дуучин Ч.Цэлмүүн 800 мянга, BX 500 мянга, “Увертура” хоёр сая, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан 3.5-4 сая, дуучин A Cool 1.5-2 сая төгрөгөөр тус тус дуулах гэнэ.

0 Сэтгэгдэл
soliotoj yumnuud
энэ охид гээд өөрсдийгөө нэрлээд байгаа, аль хэдийн авгай болсон хоолой гэж хошного болсон. . . .хэн ам бариулчихаад мөнгө өгөх вэ. Аливаа юмаөнп залгамж халаа гэж баймаараа манай монголчууд. авьяаслаг монголчууд- аас харахад маш их авьяас энэ нэг хэсэг бүлэг хүмүүсийн "замбараагүй эзэрхийлэл"-ээс болж дарагдаад байгаа харж болно. манайд хоккейг 60 хүртлээ тоглодог гээд л боддоо. тэрүүн шиг 40 50 60 хүрчихээд дуу нь гарахгүй болчихоод дороо цогиод цээжний хөндийэхөө хмйг шахаж дуу гаргадаг улс дэлхийд байхгүй дээ
hansh bol arai arai
Эд нарыг дуулуулах гэж авах уу.
надад дуучдаас илүү сайхан аялгуу сонсвол гоё санагдаж байна,тэр киви миви дуулж чадахгүй харин Артунаа бол шинэ жилийг сайхан хөгжөөнө дээ
Хамгийн их уншсан