Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдын нүүр лүү цохиход хүмүүс “зүйтэй” гэж дэмжжээ


Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойг энэ сарын 16-нд сонгуулийн өмнөх кампанийн ажлаар Понтеведр хотын төвөөр явган явж хүмүүстэй  ярилцаж байхад нь нэг залуу зургаа авхуулах гэж байгаа мэт ойртсоноо засгийн газрын тэргүүний нүүр лүү шууд л цохиод авсан байна. Их хүчтэй цохисноос Ерөнхий сайдын шил нь газар унажээ.
Ерөнхий сайдын бие хамгаалагчид залууг саатуулсан байна.  17 настай тэр залуу энэ үйлдэлдээ огт харамсахгүшй байгаа гэдгээ хэлжээ. Түүний энэ үйлдлийг харсан зарим хүн “Зүйтэй” гэж хашгирч байсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан