Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сарын турш 50-хан мянган төгрөг болж хямдарлаа

Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан илүүдэл жиндээ санаа зовж байгаа хэн бүхэнд зориулан 27 жилийн түүхтэй "ТАЙХАР" клубын хамт олон ЗАД хямдрал зарлаад байна. Эрхэм та энэ 12-р сарыг дуустал “Тайхар Health & Fitness Club”-т очиж бүртгүүлбэл сард Ердөө 50 мянган төгрөг төлөх боломжтой хэрэв та энэ сардаа амжаад гурван сараар нь төлбөрөө хийх юм бол 127 500 төгрөг болж улам ч хямдрах юм байна.
Тус клубыг Монголын бодибилдингийн гурван удаагийн аварга, Монголын бодибилдинг, фитнесийн холбооны үүсгэн байгуулагчдын нэг Б.Батсуурь багш удирддаг. Тиймээс туршлагатай мастер багшийн удирдлага дор илүүдэл жингээсээ салах боломжийг та санаанд оромгүй хямд үнээр авах боломжтой юм.

Тус клуб нь өглөөний 8:30-17:00 цаг хүртэл сард 50 мянга, бол цагийн хязгааргүй оройн ээлжиндээ /17:00-22:00 цаг хүртэл/ 70 мянган төгрөг байхаар супер хямдрал зарлаад байна. Харин Оюутан сурагчдад 8:30-17:00 цаг хүртэл сард 40 мянга, бол цагийн хязгааргүй оройн ээлжиндээ /17:00-22:00 цаг хүртэл/ 60 мянга байх юм. Оюутнууд хэрэв 3 сараар төлбөрөө төлбөл 102 мянга болно гэнэ шүү.

“Тайхар Health & Fitness Club” Сүхбаатар дүүрэг 8-р хороо "Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн төв"-ийн 2 давхарт ажиллаж байгаа бөгөөд та бүхэн 11-311663 дугаарын утсанд холбогдож асууж, тодруулах зүйлээ асуух боломжтой. Цэвэр, тохилог орчин туршлагатай багш нар та бүхнийг хүлээж байна.

Энэ талаар Монголын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээний 1991, 1992, 1993 оны аварга “Тайхар” клубийн захирал Б.Батсууриас тодруулахад:

-Төлбөрийн хувьд ямар байгаа вэ?
-Одоо бол хямдрал зарлаад нэг сард хичээллэхэд 50-70 мянган төгрөг байна. Уг нь 120-140 мянга байсан л даа. Оюутан сурагчдад 40-60 мянгаар хичээллүүлж байгаа. Нэг хэсэг 300-400 мянга болж байлаа. Одоо яахав дээ, хүмүүс хямраад байна л гэх юм. Хямарлаа хямарлаа гэхэд 50 мянган төгрөгийг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө зарцуулчихаж чаддаг байх хэрэгтэй. Тэр байтугайг л тамхи татах, идэж уухдаа зарцуулж байгаа шүү.

-Одоогоор яг ямар ямар төрлөөр танайд хичээллэж болох вэ. Багш нарын хувьд?
-Хүчний гурван төрөлд бодибилдинг хажуугаар нь аэробик,ёог заана.
Багш бол энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээний 65кг-ийн жинд түрүүлсэн Батбаяр гэж залуу бий. Энэ багш маань нэлээн туршлагатай. Мөн Цогтбаатар гэж “Аварга” биеийн тамирын дээд сургууль төгссөн мэргэжлийн багш байна.
Ер нь, анх Тайхар клуб байгуулагдахад өсвөр насныхан их ирдэг байсан. Баньд нар л бодибилдингээр хичээллэдэг гэсэн үзэл байсан байх. Яагаад гэхээр тухайн үед хүүхдүүд кино энэ тэрээс Шварцнейгр, Сталоне нарыг харчихсан тэд нарыг дуурайж гоё булчинтай болох гэж л ирдэг байсан бололтой. Харин 2000 оноос хойш бүх насныхан хөдөлгөөний дутагдалтай болчихож. Тиймээс эрүүл мэндээ бодоод 35-аас дээш насныхан их ирдэг болсон шүү.

-Тайхар клуб маань хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна вэ.Амжилтаараа нэг бахархвал?
-Тайхар клуб 1988 онд Ардчилсан хувьсгал болохоос ч өмнө буюу социализмын үед байгуулагдсан. Монголын хамгийн анхны фитнес клуб. Хуучнаар Хөдөлмөр нийгэмлэгийн байранд хүндийг өргөлт, бодибилдингийн “Тайхар клуб” гэж байгуулагдаж байлаа. Энэ өдрөөс хойш тасралтгүй 27 жил үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд Монголд 24 удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж болсноос Тайхар клуб багаараа 16 удаа түрүүлсэн байдаг.
Нийт түрүүлсэн мистерүүдийн 50 хувь нь Тайхар клубын тамирчин байдаг юм. Манай клубт үе үеийн улстөрчид, бизнесменүүд хичээллэж байлаа. Жишээлбэл. Ерөнхий сайд Сайханбилэг, Баярцогт, Ерөнхий сайд байсан Батболд гээд л. Бизнесийн хүрээнийхэн гэхээр АПУ-гийн захирал Батсайхан, МСS-ийн Оджаргал, Монгол газрын Мянганбаяр, мөн бүх л загвар өмсөгчид, Никитон, Камертон, Номинталст, дуучин Ариунаа, 3-н охин, гээд олон хамтлаг манайд хичээллэсэн байдаг юм.

Мөн пауэрлифтингээр л гэхэд бид улсад нэлээд олон түрүүлсэн. Тоог нь санахгүй байна. Хамгийн сүүлд манайхаас гурван тамирчин Азийн аваргад яваад Азийн аварга гэсэн цол авлаа. Нэг тамирчин нь мөнгөн медаль авлаа. Дараа нь АНУ-д болсон дэлхийн аваргын пауэрлифтингийн тэмцээнээс манай тамирчин Энхбат мастер ангилалд мөнгө, хүрэл медаль авлаа гэх мэт олон сайхан амжилт байна л даа.

Тус клубын албан ёсны пэйж хуудсанд нэгдэж зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/Taihar-health-fitness-club-103765986639194/?ref=bookmarks

УТАС: 11-311663, 98219876
ХАЯГ: СБД, 8-р хороо Нийслэлийн хүүхдийн төлөө газар, 2 давхарт. Жич Энэтхэгийн ЭСЯ-ны замын эсрэг талд.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
одоо арван жил ард түиэн турна өлснө тураах төвүүд хаалгаа барих юм уу таргалуулах төв болж нэрээ өөрчлөх байх
Хамгийн их уншсан