Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн өмчийн их сургуулиудад 500 гаруй казах оюутан сурчээ

Монгол хэл мэдэхгүй үндэсний цөөнхийн хүүхдүүд их, дээд сургуульд орж чадахгүй байна гэдэг гомдол жил бүрийн өдийд гардаг. Хэлний бэрхшээлээсээ болж ЭЕШ-аа ч олигтой өгч чаддаггүй болохоор их, дээд сургуульд суралцах боломж байдаггүй гэдэг. Энэхүү асуудалд холбогдох яамныхан хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа талаар тодруулахад “Үндэс угсаа, гарал үүсэл, нийгмийн байдал үл харгалзан Монгол Улсын иргэн Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцахад ижил шаардлага тавигддаг. Жил бүр их, дээд сургуульд орон нутгаас, түүний дотор Баян-Өлгий аймгаас оюутан элсүүлдэг. Тухайлбал, 2011-2012 оны хичээлийн жилд БСШУЯ-наас МУИС-д 127, СУИС-д 12, ЭМШУИС-д 30, МУБИС-д 80, ШУТИС-д 129, ХААИС-д 69 оюутныг Баян-Өлгий аймгаас элсүүлэн суралцуулах хяналтын тоо өгч, энэ дагуу мөн тооны оюутан элсэн суралцсан” гэлээ. Энэ жилийн хувьд ч гэсэн дээрх тооны элсэгч их, дээд сургуулиудад элсэн суралцах юм байна.

А.Цагаан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан