Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар машин бол...

Эрх чөлөөний талбайд өнгөрсөн пүрэв гарагт болсон жагсаалд оролцсон улс төрийн намууд хар машинаар санал тоолохыг эсэргүүцэж хар машиныг шатаасан. Гэвч дараа нь тарьсан хогоо цэвэрлэхгүй явсаныг Тохижилт үйлчилгээний ажилтнууд цэвэрлэж байгаагаа зураг цахим хуудсуудаар гарч, түүнээс хойш элдэв хошигнол, егөөдөл үргэлжилсээр байна.

-Хар машин шатаах үеэр МАН-ынхан “дотор” нь сууж байгаа АН-ын жижигхэн хүмүүсийг хайв.
-Хелико бактераа гараар тоолуулмаар байна. Цусны бөөмүүдээ ч гараар тоолуулмаар байна. Энэ эмнэлгийнхэн луйвардах гэж байж магад.
-МАН-ынхан ер нь цахилгаан хэрэгслээс татгалзчих. Утас, компьютер, хөргөгч, угаалгын машин бүгдээс нь.
-Электрон жинд итгэх арга алга хэмээн цагаан будаагаа гараар тоолж байгаа гэнэ.
-Тариагаа комбайнаар биш, гар хадуураар хураая гэж 20 гаруй намын 100 гаруй хүн жагсаж байна.
-Хар машинаар санал тоолоод будлиан гарлаа гэж үзээд машиныг шатаалаа. Гараар санал тоолоод будлиан гарвал тоолсон гаруудыг шатаах уу.
-“Авьяаслаг Монголчууд” шоуны санал хураалтын дүнг гараар давхар тоолуулмаар байна.
-Хар машин дотор хүн суулгаж гараар тоолох замаар асуудлыг шийдье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан