Их дээд сургуулиудын зуны амралт эхэлсэн гэх шалтгаанаар нийтийн тээврийн автобуснууд оюутнуудад виза картаар үйлчлэхгүй байгаа тухай гомдол сүүлийн үед МОХ-д их ирэх болжээ. Автобусны кондукторууд оюутны виза картыг нь хураах зэргээр дарамтлах болжээ. Уг нь, МОХ болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу оюутнууд зургадугаар сарын 31 хүртэл виза картаараа зорчих эрхтэй аж. Өөрөөр хэлбэл Оюутны виза карт энэ сарыг дуустал хүчинтэй гэсэн үг. Энэ талаар Монголын оюутны холбооныхон хэлэхдээ “МОХ виза карттай холбоотой гомдолд дарагдаад байна. Нийтийн тээврийнхэн гэрээгээ зөрчиж оюутнуудад хүндрэл учруулж байгаа учраас МОХ-ны зүгээс Нийтийн тээврийн газарт хандаж мэдэгдэл хийнэ” гэлээ.