Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Германд өөрөө шатах буюу SHC бүртгэгдлээ
Германы умард нутгийн Фленсбург хотод нэгэн эмэгтэй гадны ямар ч нөлөөгүйгээр өөрөө шатсан сонин тохиолдол гарсан байна. Хотын цэцэрлэгт эмэгтэй лангууны ард зүгээр л сууж байснаа гэнэт шатаж эхэлжээ. Нүдээр үзсэн хүмүүс энэ тухайд эмэгтэй рүү хэн ч ойртоогүй, өөрөө ч ямар нэг үйлдэл хийгээгүй гэж ярьснаас үүдээд Flensburger Tagesblatt хэвлэл үүнийг өөрөө шатах үзэгдэл гэжээ.
Ойролцоо байсан хүмүүс түүнийг унтраахаар оролдож зарим нь эмч дуудсан байна. 40 настай, Маврикий улсаас ирсэн тэр эмэгтэй нэлээд хүнд байдалтайгаар эмнэлэгт очсон байна.
Цагдаагийнхан ч энэ хэрэгт гадны нөлөөлөл байхгүй, амиа хорлох гэсэн хэрэг байж магадгүй гэсэн бол нүдээр үзсэн гэрчүүдийн яриа нь энэ явдал өөрөө шатах үзэгдэл байж болох гэсэн таамаг төрүүлснийг хэвлэлүүд бичиж байна. Өөрөө шатах буюу SHC (Spontaneous human combustion) үзэгдэл гэдэг нь амьд хүн юм уу үхсэн хүний цогцос ямар ч нөлөөлөлгүйгээр өөрөө шатах ер бусын үзэгдлийг хэлдэг юм байна.
Ийм анхны тохиолдол бүр XYI зууны эхээр тохоилдож байсныг түүхэнд тэмдэглэж үлдээжээ. Тэр цагт энэ үзэгдлийг бурхны шийтгэл, ад чөтгөрийн хорлол, гэсгээл, илбэ зэргээр нэрлэж тайлбарлаж байсан гэдэг.
Хожим нь ХIX зууны үед энэ үзэгдлийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбон тайлбарлахыг оролдож байж. Ийм тохиолдлуудын тухай баримт бичгүүдэд хүний бие бүхэлдээ шатаж зарим үд зөвхөн гуталтай хөл нь үлдсэн гэж тэмдэглэсэн байдаг гэнэ. Гэхдээ тухайн хүн шатахад гаднаас ямар ч зүйл нөлөөлөөгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг байна.
2010 онд яг ийм үзэгдэл Ирландад болж 76 настай Майкл Фаэртиг гэрийнхээ шалан дээр түлэгдсэн хэвтэж байхыг олжээ. Түүний байсан өрөөнд гал гаргах ямарч зүйл байхгүй байснаас шүүх эмнэлгийн шинжилгээгээр энэ бол SHC гэж тогтоосон байна.
Энэ сонин үзэгдлийг эрдэмтэд эцсийн байдлаар тайлбарлаж чадаагүй ч бүхий л тохиолдолд золиос болж байгаа хүн нь архичин юм уу, чихрийн шижинтэй хүн байгаагаас үзэхэд хүний биед хуримтлагдсан ацетоны хэмжээ хэт ихэссэнээс болдог байж мэднэ гэсэн таамаглал байдаг гэнэ.
tamin gal gesen suns ni tamd baidag uchraas ingej shataj nas bardag
Minii bodloor ozonii davharga tsoorood hunii nudend ul uzegdeh het yagaan tuya yumu ymar neg enegry ochuuhen baga zaigaar uulen zavsaraar nar tusdag shig tusdag bj magadgui. Gehdee tusaj bgaa hun ni deer bichsen bdlaar arhi uusan yum uu chiheriin shijintei bval het hagaan tuyaanii noloogoor ter havidaa ontsgoi himiin uzegdel yavagdaj shatdag bj magad
Германы умард нутгийн Фленсбург хотод нэгэн эмэгтэй гадны ямар ч нөлөөгүйгээр өөрөө шатсан сонин тохиолдол гарсан байна. Хотын цэцэрлэгт эмэгтэй лангууны ард зүгээр л сууж байснаа гэнэт шатаж эхэлжээ. Нүдээр үзсэн хүмүүс энэ тухайд эмэгтэй рүү хэн ч ойртоогүй, өөрөө ч ямар нэг үйлдэл хийгээгүй гэж ярьснаас үүдээд Flensburger Tagesblatt хэвлэл үүнийг өөрөө шатах үзэгдэл гэжээ.
Ойролцоо байсан хүмүүс түүнийг унтраахаар оролдож зарим нь эмч дуудсан байна. 40 настай, Маврикий улсаас ирсэн тэр эмэгтэй нэлээд хүнд байдалтайгаар эмнэлэгт очсон байна.
Цагдаагийнхан ч энэ хэрэгт гадны нөлөөлөл байхгүй, амиа хорлох гэсэн хэрэг байж магадгүй гэсэн бол нүдээр үзсэн гэрчүүдийн яриа нь энэ явдал өөрөө шатах үзэгдэл байж болох гэсэн таамаг төрүүлснийг хэвлэлүүд бичиж байна. Өөрөө шатах буюу SHC (Spontaneous human combustion) үзэгдэл гэдэг нь амьд хүн юм уу үхсэн хүний цогцос ямар ч нөлөөлөлгүйгээр өөрөө шатах ер бусын үзэгдлийг хэлдэг юм байна.
Ийм анхны тохиолдол бүр XYI зууны эхээр тохоилдож байсныг түүхэнд тэмдэглэж үлдээжээ. Тэр цагт энэ үзэгдлийг бурхны шийтгэл, ад чөтгөрийн хорлол, гэсгээл, илбэ зэргээр нэрлэж тайлбарлаж байсан гэдэг.
Хожим нь ХIX зууны үед энэ үзэгдлийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбон тайлбарлахыг оролдож байж. Ийм тохиолдлуудын тухай баримт бичгүүдэд хүний бие бүхэлдээ шатаж зарим үд зөвхөн гуталтай хөл нь үлдсэн гэж тэмдэглэсэн байдаг гэнэ. Гэхдээ тухайн хүн шатахад гаднаас ямар ч зүйл нөлөөлөөгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг байна.
2010 онд яг ийм үзэгдэл Ирландад болж 76 настай Майкл Фаэртиг гэрийнхээ шалан дээр түлэгдсэн хэвтэж байхыг олжээ. Түүний байсан өрөөнд гал гаргах ямарч зүйл байхгүй байснаас шүүх эмнэлгийн шинжилгээгээр энэ бол SHC гэж тогтоосон байна.
Энэ сонин үзэгдлийг эрдэмтэд эцсийн байдлаар тайлбарлаж чадаагүй ч бүхий л тохиолдолд золиос болж байгаа хүн нь архичин юм уу, чихрийн шижинтэй хүн байгаагаас үзэхэд хүний биед хуримтлагдсан ацетоны хэмжээ хэт ихэссэнээс болдог байж мэднэ гэсэн таамаглал байдаг гэнэ.
1 Сэтгэгдэл
2022.01.07
2015.12.11