Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батсуурь: Хүн өөрөө өөрөөсөө урам авч хүч нэмдэг

Монголын анхны бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээний 1991, 1992, 1993 оны аварга “Тайхар” клубийн захирал Б.Батсуурьтай уулзаж, бодибилдинг, фитнесээр хичээллэж байгаа болон хичээллэхийг хүсч байгаа хүмүүст зориулж зөвлөгөө авч, ярилцлаа.

-Тайхар клуб маань хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна вэ.Амжилтаараа нэг бахархвал?
-Тайхар клуб 1988 онд Ардчилсан хувьсгал болохоос ч өмнө буюу социализмын үед байгуулагдсан. Монголын хамгийн анхны фитнес клуб. Хуучнаар Хөдөлмөр нийгэмлэгийн байранд хүндийг өргөлт, бодибилдингийн “Тайхар клуб” гэж байгуулагдаж байлаа. Энэ өдрөөс хойш тасралтгүй 27 жил үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Монголд 24 удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж болсноос Тайхар клуб багаараа 16 удаа түрүүлсэн байдаг.
Нийт түрүүлсэн мистерүүдийн 50 хувь нь Тайхар клубын тамирчин байдаг юм. Манай клубт үе үеийн улстөрчид, бизнесменүүд хичээллэж байлаа. Жишээлбэл. Ерөнхий сайд Сайханбилэг, Баярцогт, Ерөнхий сайд байсан Батболд гээд л. Бизнесийн хүрээнийхэн гэхээр АПУ-гийн захирал Батсайхан, МСS-ийн Оджаргал, Монгол газрын Мянганбаяр,  мөн бүх л загвар өмсөгчид, Никитон, Камертон, Номинталст, дуучин Ариунаа, 3-н охин, гээд олон  хамтлаг манайд хичээллэсэн байдаг юм.
Мөн пауэрлифтингээр л гэхэд бид улсад нэлээд олон түрүүлсэн. Тоог нь санахгүй байна. Хамгийн сүүлд манайхаас гурван тамирчин Азийн аваргад яваад Азийн аварга гэсэн цол авлаа. Нэг тамирчин нь мөнгөн медаль авлаа. Дараа нь АНУ-д болсон дэлхийн аваргын пауэрлифтингийн тэмцээнээс манай тамирчин Энхбат мастер ангилалд мөнгө, хүрэл медаль авлаа гэх мэт олон сайхан амжилт байна л даа.

-Одоогоор яг ямар ямар төрлөөр танайд хичээллэж болох вэ. Багш нарын хувьд ?
-Хүчний гурван төрөлд бодибилдинг хажуугаар нь аэробик,ёог заана.
Багш бол энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээний  65кг-ийн жинд түрүүлсэн Батбаяр гэж залуу бий. Энэ багш маань нэлээн туршлагатай. Мөн Цогтбаатар гэж “Аварга” биеийн тамирын дээд сургууль төгссөн мэргэжлийн багш байна.
Ер нь, анх Тайхар клуб байгуулагдахад өсвөр насныхан их ирдэг байсан. Баньд нар л бодибилдингээр хичээллэдэг гэсэн үзэл байсан байх. Яагаад гэхээр тухайн үед хүүхдүүд кино энэ тэрээс Шварцнейгр, Сталоне нарыг харчихсан тэд нарыг дуурайж гоё булчинтай болох гэж л ирдэг байсан бололтой. Харин 2000 оноос хойш бүх насныхан хөдөлгөөний дутагдалтай болчихож. Тиймээс эрүүл мэндээ бодоод 35-аас дээш насныхан  их ирдэг болсон шүү.

ПЭЙЖ ХУУДАСНААС ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://www.facebook.com/Taihar-health-fitness-club-103765986639194/

-Бидний хувьд фитнесээр хичээллэх нь турах, хөдөлгөөний дутагдлаас гарах ач тустай гэж мэднэ. Тэгвэл мэргэжлийн хүний хувьд та фитнесээр хичээллэхийн ач тус юу вэ гэдгийг тодорхойлж хэлж өгөөч?
-Фитнесээр хичээллэсэний ач тус нь юу вэ гэвэл нэгдүгээрт хөдөлгөөний дутагдлаас гарна. хоёрдугаарт бодисын солилцоо сайжирна. Гуравдугаарт, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна. Дөрөвдүгээрт, цусан хангамж, исэлдэх процесс сайжирна. Ингэснээр хүн эрүүлжинэ. Үе бэхжинэ. Сахартай хүн сахаргүй болно. Цусан дахь хлострины хэмжээ их байсан бол хэвийн хэмжээндээ очно. Хүн хоолны дэглэм барьснаар элэгний өөхлөлт алга болно. Ийм л олон талын ач тустай. Мэдээж хэрэг гоё сайхан бие бялдартай болно. Хүчтэй болно. Ийм л олон сайн талууд байна даа.

-Цаг нарны хувьд хэдээс хэдийн хооронд тохиромжтой байдаг юм бол?
-Нэг их сүртэй  тэдэн цагт бол сайн энэ тэр гэдэггүй л дээ. Европын орнуудад 24 цагийн фитнес клубууд хичээллэж байна. Тэнд хүмүүс шөнө ч байсан хичээллэдэг. Ер нь бол хүн өөрөө өөрийнхөө био ритмийг тааруулаад л амьдрах хэрэгтэй. Миний бодлоор эхлэн хичээллэж байгаа хүмүүст  үдээс өмнө байвал зүгээр л дээ.

-Жишээлбэл танайх хэдэн цагт онгойдог юм бэ?
-Манай клуб  8:30-22:00 хүртэл ажиллаж байгаа.

-Өөртөө өөрчлөлт гараад байгааг хэрхэн мэдэх вэ. Заримдаа хүмүүс сар хичээллээд л шантардаг л даа?
-Багш нар биеийн чинь хэмжээг аваад хүзүү мөр бүсэлхий гуяны тойрог, шилбэний тойрог гээд жинг чинь үзээд өөхлөгийн хэмжээг тодорхойлж, нэг ёсондоо эмнэлгийн карт шиг юм нээгээд  бүртгээд авна. Тэгээд тодорхой хугацааны дараа хэмжилт хийнэ. Сарын дараа, гурван сарын дараа гээд л. Өөрчлөлт гараад л байна. Шинээр хичээллэж байгаа хүмүүс бол өөрсдөө гэртээ гурван талт байдлаар буюу урдаас, хажуугаас араасаа зургаа авчих хэрэгтэй. Тэгээд он сартай нь хадгалчих. Сар, хоёр сар, гурван сарын дараахь зургуудаа харьцуулаад хараарай.  Хүн өөрөө өөрөөсөө их урам авч, хүч нэмдэг юм. Зургаан сарын дараа “пөөх би ийм аймаар байсан юм уу” гээд л. Зургаан сарыг өөртөө зарцуулахад илүүдэл жин  баяртай болно доо. Манайх зөв хооллолтын дэглэмүүдийг чинь хэлээд өгнө. Яаж бэлтгэл хийхийг багш чинь заагаад өгнө.

ПЭЙЖ ХУУДАСНААС ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://www.facebook.com/Taihar-health-fitness-club-103765986639194/

-Өөрөө өөрөөсөө урам авч хүч нэмдэг гэдэг тун чухал юм байна?
-Хүн чинь эрүүл биш мөртлөө гоё хувцас авах гээд л өчнөөн мөнгө зараад л байдаг ш дээ. Нэг их Итали гутал ч гэх шиг 700, 800 мянган төгрөгийн гутал хувцас яриад л явдаг. Ямар хэрэг байна. Дааруулахгүй, загварлаг л байвал болоо. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Гаднаасаа гоё биетэй, дотор эрхтэнүүд эрүүл байх хэрэгтэй. Орой дэрэн дээр толгой тавиад л нам унтдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй стрестээд л орой есөн шидийн юм толгойд нь эргэлдээд л тамхи татаад л суух ямар хэрэгтэй юм бэ.  Ер нь бие эрүүл сайхан байхад хямдхан хувцас өмссөн ч сайхан харагдана. Эрүүл биш бие, том гэдэс унжуулчихаад мянга брэнд өмсөөд яах юм бэ. Зун голын эрэг дээр төмсөнд хоёр шүдэнзний мод хатгачихсан юм шиг хүн яваад байвал сайхан харагдах уу.

-Та одоо бэлтгэл хийж байгаа юу?
-Би хийж байгаа. Хийлгүй яахав. Долоо хоногт 3-4 өдөр бэлтгэл хийж байгаа.

-Ер нь долоо хоногт хэдэн удаа байвал тохиромжтой юм бэ?
- 3-4 удаа л тохиромжтой. Тамирчин биш энгийн хүмүүс ядарна, дийлэхгүй шүү. Хүн өдөр болгон фитнест яваад хичээллээд байх хэцүү.

-Насны хязгаар гэж байх уу?
-Насны хязгаар  байхгүй. Youtube руу ороод үз. 101 настай энэтхэг өвгөн байна. Манайд 70-80 настай хүмүүс хичээллэж байна. Өнөөдөр манай клубт 80 настай өвгөн тогтмол хичээллэдэг.  20 жил явж байна даа. Цэрэнжав гуай бол залуучуудыг ичээнэ дээ.

-Төлбөрийн хувьд ямар байгаа вэ?
-Одоо бол хямдрал зарлаад нэг сард хичээллэхэд 50-70 мянган төгрөг байна. Уг нь 120-140 мянга байсан л даа. Оюутан сурагчдад 40-60 мянгаар хичээллүүлж байгаа. Нэг хэсэг 300-400 мянга болж байлаа. Одоо яахав дээ, хүмүүс хямраад байна л гэх юм. Хямарлаа хямарлаа гэхэд 50 мянган төгрөгийг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө зарцуулчихаж чаддаг байх хэрэгтэй. Тэр байтугайг л тамхи татах, идэж уухдаа зарцуулж байгаа шүү.

-Хооллолтын хувьд бас дэглэм барих шаардлагатай болдог. Таны хувьд ямар хоолыг зөвлөх вэ?
-Гурвалжин болоо хөц будаа,  хүүхдийн будаа, арвайн гурил, тахианы цээж мах, өндөг зэргийг жишээ нь би дандаа бөөний үнээр нь авчихдаг. Мөн үхрийн хар мах. Бүх төрлийн ногоонууд. Улаан лооль, өргөст хэмх, цэцэгт байцаа, хаш, хулуу гээд л. Би жишээ нь өглөөдөө  өндөг чанаад хажууд нь будаагаа холиод үхрийн махтай л иддэг. Гэхдээ чанах юм уу, жингэж идэх хэрэгтэй. Мах хямдхан байхад сээрний сайхан өөхгүй махыг машиндаад хавтгай хавтгай болгоод хөлдөөчихдөг. Тэгээд өглөө хайруулын тавган дээрээ тосгүй шахам жигнээд идчих хэрэгтэй. Миний хоолны жор бол иймэрхүү. Хоёр ширхэг мах, дөрвөн ширхэг өндөг иддэг. Өндгөө цагааныг нь идээд шарыг нь үлдээдэг. Үүнийгээ гэртээ сайхан бэлдээд ажил дээрээ ч иддэг. Гадуур хоол идэж байснаас ч хэмнэлттэй, гол нь эрүүл хоол болдог. Тэгээд зөв хооллоод ирэхээр цөс, нойр булчирхай гээд бүх юманд сайн.Залуу хүн гэхээр л би ямар өвчтэй биш гээд идээд байх ёстой юм биш. Залуугаасаа л амьдралынхаа хэв маягийг эрүүл зөв болгох хэрэгтэй. Эрүүл байж урт наслана, ихийг хийж бүтээнэ биз дээ.

ПЭЙЖ ХУУДАСНААС ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://www.facebook.com/Taihar-health-fitness-club-103765986639194/

0 Сэтгэгдэл
танайд очиж турнаа
турхымсаан
bayarlalaa.saihan zuvluguu bna.
Хамгийн их уншсан