ЭЕШ-ын дүн ирэх сард гарах ч шалгалтын материал алдаатай байсан гэдэг гомдлыг олон шалгуулагч хэлж буй юм. Эхнээсээ ч Боловсролын үнэлгээний төвд өргөдөл гаргажээ. Харин БҮТ-ийнхөн хэлсэн ёсоороо өчигдөр шалгалтын даалгавруудын зөв хариултыг вэб сайт дээрээ байрлуулав. Харамсалтай нь, гал дээр тос гэгчээр шалгуулагчид зөв хариултыг нь олж харахаасаа урьтаад хэд, хэчнээн алдаатай хэвлэснийг нь тоолж суусан бололтой. Биологийн шалгалтын тестэд хоёр зөв хариулт байна, шалгалтын хариу зөрсөн, математикийн шалгалтын зарим хариу нь буруу байна гэгчлэн тус төвийнхнийг барьж идэх шахаж байна. Олон мянган шалгуулагчийн амьдралаар тоглосон гэгдэж буй БҮТ-ийнхөн харин эсрэгээрээ их тайван байгаа аж. Алдаа гаргасан эсэх талаар удахгүй хариулт өгнө хэмээж буй юм.