Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүм хийдийн багш, ажилтнуудад хүний эрхийн байгууллагаас сургалт явууллаа

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сүм, хийдүүдийн удирдах ажилтнуудад зориулсан “Хүүхдийн эрх-бидний үүрэг хариуцлага” сэдэвт сургалтыг 2012 оны 06 дугаар сарын 18-19 –ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь сүм хийдэд суралцагч хүүхдүүдийн сурч боловсрох, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхийг хангах талаар сүм хийдийн багш, ажилтнуудын хооронд мэдлэг ойлголтоыг нэмэгдүүлэх, суралцах таатай орчин нөхцөл бүрдүүлэх мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодол солилцоход чиглэгдсэн юм байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа тогтмол явуулдаг сүм, хийдүүдээс тус сургалтанд Буддийн 20, Сламын болон Христын шашны 20 сүм хийд нийтдээ 40 сүм хийд оролцож байгаа ажээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан