Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зохиогүй наргианаасаа болоод Сербийн сайд огцорлоо


Сербийн Батлан хамгаалахын сайд Братислав Гашич саяхан Трстеник хотод хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ зохисгүй наргиант үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорч байна.
Түүнээс яриа авч байсан сэтгүүлчдийн нэг эмэгтэй оператортаа садаа болохгүй гээд өвдөг дээрээ сууж байсныг харсан сайд “Өвдөг дээрээ сөхрөөд суухад бэлэн эмэгтэй сэтгүүлч надад таалагддаг юм” гээд хэлчихэж.

Үүнийг нь сонсон Засгийн газрын тэргүүн “Манай орны бүх эмэгтэйчүүдийг доромжиллоо” гээд албан тушаалаасаа огцрохыг Гашичид даалгажээ.
Хуучин бизнесмэн байсан, 48 настай Гашич өөрийнхөө зохисгүй үгийн төлөө уучлал гуйя гэсэн боловч, түүний хамтран зүтгэгч Ерөнхий сайд Александр Вучич “Энд ямар ч уучлал нэмэргүй” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
neg l ih uls turjsun mangar batsaanuud.Urdah ajlaa hii esvel hciheelee hiigeech
Манай хэдэн дуракууд энгээд огцордоггуй юм байхдаа.ан- ын амлалтандаа хурдэггуй сайд нар чадахгуй л дээ.16 онд харнаа та нарыг
Хамгийн их уншсан