Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн уран гулгагчдыг Орост бэлтгэл хийхийг хориглов


Оросын дасгалжуулагч Александр Жулин Туркийн спортын сайдын гаргасан тушаалын талаар “ТАСС”-т албан ёсны мэдээлэл өгсөн байна.  Жулин 2010 оны сүүл 2011 оны эхээр Туркийн уран гулгагч Алиса Агафоново, Альперу Учару нарыг дасгалжуулж, Орост бэлтгэлийг нь хийлгэж байгаа бөгөөд энэ нь Туркийн Спортын яамны захиалга байсан юм. Гэтэл залууст маань яаралтай Оросыг орхи гэсэн сайдын шийдвэр бүхий тушаал ирсэн. Хүүхдүүд маань харамсан уйлж байна. Гэвч бидний зүгээс юу ч хийх боломжгүй. Туркийн уран гулгагчид маань улс төрд болж буй энэ бүх асуудлыг золиос болчихлоо.  Спортын улс төртэй хольж хэзээ ч боломгүй.  Олимп хаяанд ирчихээд байхад ийм шийдвэр гаргасанд харамсч байна. Үнэндээ спорт гэдэг дайныг ч зогсоох чадалтай зүйл гэдгийг улстөрчид үл ойлгож, зөвхөн өөрсдийн эрх мэдлээр асуудлыг шийдлээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдо­ганы зүгээс гаргасан үйлдлийн золиос нь хамгийн түрүүнд энгийн иргэд, бизнесийн бүүр спортынхон өртлөө хэмээн тэрээр ТАСС-д ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан