Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Марафонд гүйж явсан 33 настай тамирчин нас баржээ

Хятадын Гуандун мужийн Шэньжинь хотод болсон марафонд оролцож байсан 33 настай эр тэмцээний гараанаас дөнгөж гарч яваад нас барсан байна. 21 километр 80 метрийн уртын зайн марафонд гүйхээр гарсан Яо гараанаас 400 метрийн зайд гүйж яваад ухаан алдсан учраас түргэн тусламжийнхан яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй аж. Эмнэлэгт үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийж буй гэнэ. Тэрээр холын зайн марафонд анх удаагаа оролцож буй нэгэн биш.  Тэрээр өнгөрсөн сард болсон тэмцээнд 2 цаг 10 минут гүйж байсан бөгөөд энэ удаад дунджаар 2 цаг 30 минут гүйхээр тооцож байжээ. Өнгөрсөн есдүгээр сард Вильнюст болсон  олон улсын марафонд оролцож байсан 44 настай Дарюса Микулис мөн гүйлтийнхээ замд зүрхний шигдээсээр нас барж байсан аж. Энэ оны нэгдүгээр сард Хонгконгт болсон марафоны үеэр гараанаас 100 метрийн зайд 24 настай Ун Чук Юү гэгч  эр унаад толгойдоо гэмтэл авсны улмаас нас барсан тохиолдлууд гарч байсан учраас олон улсын хөнгөн Атлетикийн холбооноос тамирчдад тусгайлан анхааруулга хүргүүлж буй гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан