ӨНӨӨДӨР: Монголын хөл бөмбөгийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг
“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?!
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ
Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ
“Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна
Турк улсад иргэний дайн гарахыг үгүйсгэхгүй байна
Туркийн эрх баригчид онц ноцтой үйл явдал болох гэж байгаа талаар болон нийгэмд үүсч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн өөр хоорондоо ярилцаж буй гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Тус улсын нийт хүн амын 70-75 хувийгтурк, 18 хувь нь курд, 7-12 хувь нь бусад гэж ангилагддаг аж. Хүн амын нягтаршил, тоогоор нь авч үзвэл 55 сая нь турк, 12,6 сая нь курд гээд цааш хөвөрнө.
Үүнээс нийт хүн амын багагүй хувийг курдууд эзэлдэг нь харагдаж буй юм. Тэгвэл эрх баригчид, төр засгийн удирдлагууд өөр нэг “Арабын хувьсгал” Туркт суурь нь тавигдсан болохыг анхааруулж байна.
Ийнхүү тус улсыг тойрсон асуудал нь өнгөрсөн жилээс ОХУ-ын эсрэг бодлогыг хүчтэй явуулж, НАТО-гийн баллистик пуужингийн эсрэг хамгаалалтыг Туркийн газар нутагт байрлуулах шийдвэрээс эхлэлтэй. ОХУ-ын газрын тосны шинэ шугам болон олон тэрбум ам.долларын ашиг олох Турк улсаар дамжин өнгөрөх байсан шугамнаас эхэлсэн хэмээн судлаачид үздэг. ОХУ-ын хувьд Турк газарзүйн байрлал хамгийн ашигтай улс орны нэг. Ойрхи Дорнод, Африк руу гарах хамгийн дөт зам. Мөн газрын тос ОХУ руу татах хамгийн боломжит сувгийн нэг юм.
Харамсалтай нь, ОХУ-ын СУ-24 онгоцыг сөнөөсөн үйл явдал ОХУ, Туркийн харилцаанд ан цав үүсгэж дайснууд болгосон билээ. Газардундын тэнгист ОХУ-ын байлдааны онгоц тээвэрлэгч хөлөг онгоцууд Турк, Сирийн хилийн ойролцоо ирсэн энэ цаг мөчид Туркийн шумбагч онгоц ОХУ-ын хөлөг онгоц руу ойртсон мэдээлэл энэ долоо хоногийн эхэнд хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Харин Туркт иргэний дайн гарч магадгүй хэмээх яриа нь курдууд тус улсаас салан тусгаарлах, өөрсдийн гэсэн газар нутагтай болох хүсэлтэй байгаа нь Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоганы санааг зовоож эхэлжээ. Иргэний дайн нэртэй 21 дүгээр зууны ээлжит хувьсгал нь өнгөрсөн сарын сүүлээр курдууд томоохон жагсаал хийснээс эхлэлтэй. Ийнхүү жагсаал хийсэн нь Курдын томоохон эрх баригч хүний эрхийг хамгаалагч хуульч тус улсад буудуулж амиа алдсантай холбоотой байсан юм. Үүнийг “зохион байгуулалттай аллага” хэмээн курдууд үзэн Анкара хотод томоохон хэмжээний жагсаал зохион байгуулж “иргэний дайн, курдуудын хувьсгал” хийх гэж байна гэсэн хардлагыг эрх баригчдад төрүүлсэн билээ.
Истанбул хотод ч курдууд хэдэн мянгаараа цугларч эсэргүүцлийн жагсаал хийсэн. Курдын хүний эрхийг хамгаалагч Тахир Элсийг хэн хөнөөсөн, ямар учир шалтгаантай аллага байсан талаар курдууд эрх баригчдаас шаардан асуусаар байна. Цагдаагийнхан хэргийг мөрдөхөд хүндрэлтэй, хэрэг илрэх нь ч хүндрэлтэй гэдгийг талийгаачийн ар гэрийнхэнд хэлжээ. Энэ бүхэн үндэстэн хоорондын дайн, Туркт хувьсгал гарах эхлэл байж болзошгүй гэдгийг албаныхан тайлбарлаж, болзошгүй аюулаас эмээж эхэлсэн гэдгийг Европын хэвлэлүүд мэдээлж байна.
Талийгаач Тахир Элси нь хуульч мэргэжилтэйгээс гадна өмгөөлөгч хүн байжээ.Тэрээр курдуудын эрхийг хамгаалдаг байсан нөлөө бүхий өмгөөлөгч хүн байсан талаар Туркийн хэвлэлээр бичиж байна. Курдын улстөрчид Тахир Элсийг санаатай хөнөөсөн гэдэгт итгэлтэй байгаагаа цагдаа нарт хэлсээр байгаа юм.
Ингээд курдууд томоохон хотуудад эсэргүүцлийн хэд хэдэн удаагийн жагсаал зохион байгуулж,Туркийн тусгай хүчнийхэн болон цагдаа нартай гудамжинд мөргөлдсөн тохиолдол ч гарчээ. Туркийн эрх баригчид ч гэсэн хэргийн талаар мэдээлэл олохболно, тайван бай хэмээн зөвлөж байгаа талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан аж. Курдын зэвсэгт дайчид хүртэл болсон үйл явдалд ач холбогдол өгч “зүгээр орхихгүй” гэж мэдэгдсэн. Тиймээс Турк Сирийн хил, Сирийн газар нутагт лалын дайчдын эсрэг дайтаж байгаа курд үндэстнүүдийг хүчээ зузаатгаж, нэгдэх санал яриа өрнөсөөр байгааг хэвлэлийнхэн онцолсоор байна. Курдууд Туркийн Засгийн газар, эрх баригчдын эсрэг зэвсэг барин тэмцэхэд асуудал байхгүй гэсэн яриа хүртэл курдуудын дунд байсаар байгаа аж. Үүнийг мэдсэн эрх баригчид иргэний дайн, салан тусгаарлах ажиллагаа, төрийн эсрэг үйл ажиллагаа гэж үзэн эмээж байгаа бололтой.
Тахир Элси нь хамгийн сүүлд Курдын хөдөлмөрийн намын эрх ашгийг хамгаалахын тулд ширүүн тэмцэл өрнүүлж байгаад амиа алдсан нь асуудлыг бүр ч дэвэргэж байгаа юм. Таийп Эрдоган хүртэл “курд үндэстэн та бүхнийг хэргийн учир тайлагдтал тайван байхыг уриалж байна” хэмээн хэлж байсан билээ. Харин ОХУ-ын зүгээс курдуудад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ далд утгаар илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Турк улс дахь курдууд Сирийн курдуудтай нэгдэх үйл явцыг Москва дэмжинэ хэмээн албан бусаар хэлсэн бололтой. Мэдээж хэрэг ийм зүйл болж курдууд нэгдэж өөрсдийн салан тусгаарлах ажиллагаа, Туркийнхний хэлж байгаагаар “иргэний дайн” үүсгэх юм бол нөхцөл байдал хүндэрч онц ноцтой асуудал болон хувирах юм. Туркийн Ерөнхийлөгч энэ байдлыг ойлгож байгаа учраас курдуудын өмнө “чимээгүй” байна гэх мэдээллийг эх сурвалжууд онцолсоор.
Турк улсын Засгийн газар лалын дайчдын эсрэг тэмцэж байгаа цорын ганц хүчин болох курдын цэрэг армийнхан Сири Туркийн хил дээр өөрсдийн газар нутгийг хамгаалахын тулд дайтаж байгааг мэдэж байгаа. Гэхдээ хилийн ойролцоо зөвхөн курдууд дайтаж буй юм. Гэвч Туркийн цэрэг армийнхан курдуудад туслахгүй байгаа нь асуултын хариултыг өгч байж ч мэднэ. АНУ лалын дайчдыг дэмжин Туркийн курдуудын эсрэг бодлого явуулж байгааг Сири дэх талын курд үндэстнүүд хэлсээр байгаа. Суручи хотод олон зуун курд амиа алдсан үйл явдлаас хойш курдуудад хэн ч туслаагүй, тэд лалын дайчдын эсрэг Туркийн төлөө тулалдаж байна. Турк улсын төлөө мэт курдууд Сири, Туркийн хил дээр тулалдаж байгаа талаар ажиглагчид тайлбарлаад хагас жил боллоо.
Суручи хотод лалын дайчид террорист ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн. Үүнийг курдууд тэсэлгүй дайтаж эхэлсэн. Харин Туркийн зүгээс лалын дайчдаас өдөрт хэдэн тонн ачааны машинаас хулгайн, хямд газрын тос авсаар байгаа нь ил болсон. Үүнийг ОХУ зогсоохын тулд Турк Сирийн хил дээр ажиллагаа явуулж СУ-24 онгоц, хоёр нисгэгч амиа алдсан нь үнэн билээ. Турк улсын эрх баригчид болон барууны хэвлэлүүд “Туркийн айдас курдын заналхийлэл” гэх утгатай нийтлэл, мэдээ мэдээлэл бичсээр байна. Өөрөөр хэлбэл, Туркийн эрх чөлөөт байдал, тусгаар улсын дархан байдалд курдууд заналхийлж байгаа нь бодит үнэн мэтээр иргэдэд ойлгуулсаар байгаа юм. Нөгөө талаараар АНУ болон Туркийн тал ОХУ-ын Турк улсад хувьсгал гаргах гэж оролдож байна, Турк улсад дахин нэг терроризмыг бий болгох гэж байгаа мэтээр ярьжээ.
Вашингтон хүртэл “лалын дайчдын эсрэг курдын оролцоо чухал” гэдгийг Турк улсад сануулсан байдаг. Курд үндэстнүүд Туркийн одоогийн Ерөнхийлөгч, эрх баригчдийг “шинэ цагийн Османы эзэн гүрэн” болгох гэж хичээж байгаа талаар байнга ярьдаг. Үүний нэг тодорхой жишээ нь Турк улс дахь парламентийн сонгуулийн тухай хууль. Мөн Засгийн газрын сайд нарын томилгоо.
Хэдийгээр Турк улс НАТО-гийн гишүүн ч гэсэн курдууд Туркт хувьсгал хийх нь АНУ-д ашигтай гэдгийг мэдэж байгаа. Курдууд хэрэв нэгдэх юм бол Туркийн эсрэг, лалын дайчдын эсрэг, дараа нь Ассадын эсрэг тэмцэх нь ойлгомжтой. Харин үүний цаана АНУ лалын дайчдыг, ОХУ курдуудыг дэмжих дүр зураг гарч ирж байгааг ажиглагчид онцолжээ. Курдууд лалын дайчдын гараас Сирийн Тель-Абьяд хотыг эзлэн авсны дараа бүх курдыг цуглуулж бие даасан автономын улс байгуулах талаар мэдэгдсэн. Гэхдээ ингэхийн тулд урт хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Сирийн курдууд Туркийн курдуудыг Турк АНУ Сири аль нь ч дэмжээгүй. Харин ОХУ зэр зэвсгээр дэмжиж байгаа байх гэсэн хардлага Туркийн хэвлэлээр гарсан удаатай. Вашингтон энэ байдлыг ашиглан Турк улсад агаарын нисэх бааз байгуулах санал тавьсан бөгөөд яриа хэлэлцээрийн шатанд явагдаж буй. Хэрэв АНУ Турк улсын газар нутагт агаарын нисэх бааз барин лалын дайчдын эсрэг нэртэй цэргийн хүчийг байрлуулахаар болчихвол ОХУ АНУ-ын хооронд жинхэнэ “жийргэвч” орнуудаар тулалдах аюултай байдал үүсээд байгаа талаар цэргийн мэргэжилтнүүд онцолсоор байна. Тэдгээр “жийргэвч” орны тоонд Сири, Турк, Ирак байх нь гарцаагүй.
Хэрэв ОХУ курдуудыг дэмжин Сирийн армитай нэгдэх юм бол лалын дайчдын ач холбогдол үгүй болж АНУ, Турк, лалын дайчдын гурвалсан тал нэг бүхэл болж жинхэнэ утгаараа Дэлхийн III дайны суурь тавигдаж магадгүй гэдгийг ОХУ-ын мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Одоо нэгэнт АНУ Турк лалын дайчдыг далд байдлаар дэмжиж байхад курдуудын шийдвэр Сири ОХУ-ын нэгдэлд чухал үүрэг гүйцэтгэх нь. Пурсийн булан, Туркийн эргэн тойронд үндэстэн хоорондын гол тулаан болох ирээдүй дээрх байдлаас ажиглагж байна. Газардундын тэнгис, Балтын тэнгис, Хар тэнгис зэрэг Туркийн эргэн тойронд шумбагч онгоцууд манаанд гарсан бололтой, цэрэг армийн хараа хяналт өндөр болсон талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Яг өнөөдөр Турк Сирийн хилийн ойролцоо курдын дайчид өөрсдийн хүмүүстээ цэвэр ус, хоол хүнсний тусламж өгсөөр байгааг олон улсын сэтгүүлчид мэдээлсээр байна. Лалын дайчид курдуудад төдийлэн ач холбогдол өгөхгүй, өөрсдийн эзэлж авсан хот суурин газруудаас газрын тос худалдах, наймаалах зорилготой байсаар байгааг Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад хэлсэн юм. Энэ бүх байдлаас болж Турк улсад курдуудтай холбоотой томоохон асуудал эхлээд өрнөж байгааг тоймчид агентлагуудаар тайлбарласаар байна.
kurdiig zevseglej turkiig suiruuleh heregtei,
-Турк, Сирийн хил дээр курдууд дайтаж, ард нь Туркийн арми “хараад” зогсч байна-

0 Сэтгэгдэл
2015.12.03