Монголын өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг клуб “ДМЮ” Хайнан арал дээр очиж өвлийн бэлтгэлээ хангах болсон байна.
Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооноос Б.Батзаяа ерөнхийлөгчтэй тус клубын 12 хүртэлх насны багийг БНХАУ-ын Хайнань мужийн Санья хотод 12 дугаар сарын 7-нд нээлтээ хийх өвлийн бэлтгэлийн баазад урьснаар “Газрын диваажин” хэмээгддэг уг арал дээр Бразил, Аргентин, Герман, ОХУ, БНХАУ-ын өсвөрийн хөлбөмбөгчидтэй 14 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцохоор болов.
Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооноос энэ урилгыг “ДМЮ” клубт өнгөрсөн 10 дугаар сард Хөх хотод болсон БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээнд хоёр орны шилдэг багуудын тэмцээнд 15 хүртэлх насны баг нь түрүүлэхэд амалснаа ийнхүү баталгаажуулжээ.
Хайнанийг зорих тус клубын 12 хүртэлх насны баг өнгөрсөн зун БНСУ-ын Ансён хотод болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд амжилттай оролцсон юм.