Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Улс, ард түмнүүдийн түүхэн дэх хамгийн тэнэг татварууд
Sohor uhert hudag ***** uzuul gej ug bii shuu
Дэмий л юм бичиж дээ, Сайханбилэг солиот дуурайвал яана......
Аль ч улс орон, засгийн газар улсынхаа төсвийг бүрдүүлэхийн тулд татвар авах нь ёс, хууль. Иймдээ ч манайд “Төр буй бол татвар буй”, “Төрсөн бол татвар төлөх нь үнэн” гэсэн үгнүүд гараа биз. Ялангуяа эдийн засгийн хямралтай үед аль ч төрийн хийдэг, чаддаг ганц зүйл нь иргэдийнхээ халаас руу гараа хийж татвараа нэмэх, төрөл бүрийн шинэ хэлбэрийн татвар бий болгох явдал байдаг. Энэ нь заримдаа бүр инээд хүрэм тэнэг, зарим нь биелэгдэшгүй байх нь бий. Дэлхийн улс орон, ард түмний бий болгож байсан, өнөө ч зарим нь мөрдсөөр байгаа хамгийн тэнэг татваруудын зөвхөн нэг хэсэг нь энэ.
1. Сахлын татвар
Энэ татварыг Оросын хаан нэгдүгээр Петр 1689 онд бий болгожээ. Гэхдээ дотроо худалдаачны, тайж нарын, тариачны гээд татвар төлөгчөөс шалтгаалаад татвар нь өөр өөр
2. Мансууруулах бодисын татвар
Энэ бол хамгийн утгагүй, хэзээ ч биелэхгүй татвар. Америкийн мужуудад “мансууруулах бодис худалдаалж олсон хууль бус орлогоос татвар хураах журам” гэж бий. Харин хууль зөрчиж мансууруулах бодис наймаалсан хар тамхины наймаачны хэд нь сайн дураараа ирж хууль зөрчсөнөө хүлээн татвар өгдөг юм бол.
3. Боолоос чөлөөлөгдсөний татвар
Эртний Ромд боолоос чөлөөлөгдсөн хүнд ийм татвар оногдуулдаг байж. Зарим тохиолдолд боолын эзэн энэ татварыг төлдөг бол ихэнх тохиолдолд чөлөөлөгдсөн хүн өөрөө төлдөг байжээ.
4. Амьдралын төлөөх татвар
Энэ бол аль ч төрийн хувьд хамгийн ашигтай, ямар ч үйл ажиллагааны бус “бэлэн хоол”-татвар гэсэн үг. Английн эрх баригчид XIY зуунд Peasants" Revolt гэсэн нэртэй ийм татвар оногдуулж байгаад олон нийтийн эсэргүүцлээр больсон гэдэг. Харин Гвинейн бүгд найрамдах улсад энэ татвар өнөөдөр ч бий. Дайн самуунгүй сайхан амьдарсныхаа төлөө жилд 700 белги франк төлнө.
5. Гадаад иргэдийн татвар
Ийм татвар ХХ зуунд олон улс оронд хэрэгжиж байжээ. Канадад гэхэд 1923 оныг хүртэл хятадуудын татвар гэж байсан. Хятадууд ч олноороо очиж мөнгө ч их хуримтлагдаж байж. Гэхдээ энэ мөнгөөр хятадуудыг халамжилж байсан гэдэг нь юу л бол.
6. Яндангийн татвар
1660 онд Англид гал түлсний татвар гээчийг бий болгон яндангаар нь тооцож татвар авч эхэлж. Ард түмэн ч бас тэнэг биш болохоор хөршийнхөө янданг нууцаар хэрэглэж, арай зөөлөн сэтгэлтэй нь хөрштэйгөө нэг яндан ашиглах зэргээр татвараас зайлсхийж байсан гэдэг. 1684 онд их хэмжээний түймэр гарснаар энэ татварыг болиулжээ.
7. Давсны татвар
Уг нь гайхаад байх зүйлгүй татвар. Францад ийм татвар францын хувьсгалыг түргэтгэсэн бол Хятадын эзэнт гүрнийг унахад хүргэж байж. Энэтхэгт ийм татварыг эсэргүүцсэн хөдөлгөөнд Махатма Ганди нэгдэж байжээ.
8. Халуун усны газрын татвар
Нэгдүгээр Петрийн үед 1704 оноос халуун усны газарт татвар ногдуулж байсан гэдэг. Бас л тайж нар, худалдаачин, тариачид гээд ялгавартай. Татвараа төл, эсвэл усанд бүү ор.
9. Жорлонгийн татвар
Ромын эзэн хаан Веспасиан манай эриний 70-аад онд жорлонд татвар ногдуулж байжээ. Веспасионы хүү ч бас эцгийнхээ жишгийг дагаж нийтийн угаалгын газарт татвар ногдуулж байсан гэдэг.
10. Болжморын татвар
Бюртембергт 18 дугаар зуунд болжморт татвар ногдуулсан гэнэ. Айл бүрийн эзэн 10 болжмор устгах төлөвлөгөөтэй, түүнийгээ биелүүлэхгүй бол татвар төлнө. Үүнийг дагаад нууц худалдаачид болжмор алан худалддаг бизнес цэцэглэсэн гэнэ.
11. Хүүхэдгүйн татвар
ЗХУ, Монголд хэрэгжиж байсан татвар. ЗХУ-д 1941 оноос олон хүүхэдтэй эхэд тусламж үзүүлэхэд хөрөнгө хуримтлуулах зорилгоор бий болгосныг Монгол дууриасан нь тэр. Ганц бие хүнээс ч хураадаг байсан.
12. Тоосны татвар
Арменд ХХ зууны сүүлчээр ийм татвар бий болсон. Нэг хавтгай дөрвөлжин метр талбайгаас 2 драмын татвар авдаг байжээ. Зорилго нь ердөө хашаагаа цэвэр байлгах үүднээс.
13. Сүүдрийн татвар
Италийн Венецид 1993 оноос хэрэгжиж байгаа татвар. Дэлгүүр худалдааны газар, цайны газрын гадаах сүүдрэвч нь нийтийн эзэмшлийн газарт сүүдрээ тусгадаг учраас тэр. Византийд бас агаарын татвар гэж бий. Байшингийн хэмжээнээс хамааран татвар төлнө.
14. Сексийн татвар
Белгид “Улаан дэнлүү”-ний гудамжинд биеэ үнэлэгчид зогсдог шилэн хоргоны эзэн ийм татвар төлнө. Ийм татвар төсөвт 4 сая франк оруулдаг гэнэ.
15. Гипсийн татвар
Австрид ууланд цанаар гулгасан хүн ийм татвар төлнө. Мөнгө нь австрийн эмнэлгүүдэд очдог байна. Альпийн нуруунд жил бүр 150 орчим мянган хүн цанаар гулгаж байгаад бэртэж тэдний эмчилгээнд жилдээ нэг тэрбум шиллинг зарцуулдгийг нөхөх арга.

0 Сэтгэгдэл
2015.12.01
2015.12.01