Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баярмаа: Мэргэжлээ зөв сонгох нь сайхан амьдралын эхлэл

Энэ жил улсын хэмжээнд нийт 40387 төгсөгч 10 төрлийн хичээлээр Ерөнхий эрдмийн  шалгалт өгсөн дүн мэдээ гарчээ. Эдгээр хүүхэд ирээдүйд ямар ажил мэргэжилтэй, нийгэмд ямар байр суурь эзэлсэн хүн болох вэ гэсэн сонголтын өмнө зогсч байна. Зөв cонголт хийсэн хүн насан туршдаа сэтгэл хангалуун, дуртай ажлаа хийж сайхан амьдрах нь тодорхой. Монгол Улс хөгжлийнхөө шинэ үе шатанд ирлээ гэж ярьж байгаа өнөө үед  залуус маань олон улсын төвшний мэргэжилтэй болох шаардлага тулгарч байгаа юм.  Тиймээс олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэж эхлээд зургаан жилийн нүүр үзэж буй  СЭЗДС-ийг зорьж энэхүү сургалтын талаарх мэдээллийг  “АССА” хөтөлбөрийн эрхлэгч,  Mонгол Улсын Мэргэшсэн Нягтлан бодогч, Профессор багш Б.Баярмаагаас тодрууллаа.

-СЭЗДС-ийн хэрэгжүүлж байгаа “АССА” буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч бэлтгэх хөтөлбөрийн  талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.  Бусад олон улсын сургалтаас юугаараа ялгаатай юм бэ?
-СЭЗДС нь эх орондоо хямд зардлаар сурал­цаж дэлхийн төвшинд мэргэж­лээрээ ажиллаж чадах боловсон хүчин бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа нь Монголчуудад маань завшаантай хэрэг юм. “АССА” цолыг авсан Монгол хүн Дэлхийн төвшинд үнэлэгдэх боломжтой болох юм. Бусад олон улсын сургалтуудаас ялгаатай нь Мэргэжлийн цол зэргээ Их Британи дахь “АССА” нийгэмлэгээс авч дэлхийн аль ч улсад мэргэжлээрээ ажиллах эрхтэй болдог. “АССА” цол маш нэр хүндтэй. Амар хялбараар энэ цолыг авах боломж байхгүй учраас тухайн хүн үнэхээр их хичээж, юм сурч байж шалгалтуудаа давдаг. Эдгээр шалгалтаа давсан хүн энэ эрхэм цолны эзэн болдог. Тиймээс “АССА” цолтой хүнд ажил олгогчид маш хүндэтгэлтэй хандаж, хамгийн өндөр цалин, урамшууллыг амлаж байгууллагадаа авч ажиллуулахыг чармайдаг юм.

-”АССА” цолтой хүн хэр өндөр цалин авах боломжтой вэ. Ажлын байрны эрэлт ямар байдаг юм бол?
-Энэ цолыг авснаар дэлхийн 170 гаруй оронд Нягтлан бодох бүртгэл, банк санхүү болон удирдлагын чиглэлээр өндөр албан тушаал бүхий ажил эрхлэх боломжтой болж, хамгийн өндөр цалинд хүрдэг байна. Интернэтээр энэ тухай хайгаад үзэх боломжтой. Жишээ нь,  дөнгөж “АССА” цолоо хамгаалсан хүн Лондонд 3300- 4200 фунт стерлинг буюу 7-9 сая төгрөгийн цалин сардаа авах боломжтой. Ажлын туршлага нь нэмэгдээд ирэхээр цалин нь улам нэмэгддэг. Санхүү эрхэлсэн захирал хүн жилд 90,000-150,000  фунт стерлингийн ца­лин авдаг байна. Энэ талаар http://www.justaccountancyjobs.com/ хуудаснаас үзэж болно. Мэдээж, Монголд ийм хэмжээний цалин авах боломжгүй л дээ. Гэхдээ Мон­гол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын томоо­хон компаниуд, төслүүд Монголын дундаж цалинг бодвол харьцангуй өндөр цалинг “АССА” цолтой хүнд өгч байна. Дэлхийн хамгийн том таван Аудитын компанийн гурав нь Монголд  үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний нэг дэлхийд алдартай  PWC компани манай төгсөгчдөөс  ажилд авсан. Мөн манай оюутнуудыг цалинтай дадлага хийлгэж бидэнтэй хамтран ажиллаж байна. Ажлын байрны хувьд санаа зовохооргүй эрэлттэй мэргэжил. Судалгаагаар дэлхийд хамгийн эрэлттэй байгаа мэргэжилд нягтлан бодох бүртгэлийн мэргэжил орсон байсан шүү.

-Ерөнхий эрдмийн шал­галт саяхан болж өнгөрлөө. Одоо сургуулиа сонгох гээд эцэг эхчүүд, хүүхдүүд бу­жигнаж байна. Та бо­ловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд зөвлөлгөө өгнө үү. Гадаад явалгүйгээр эх орондоо сураад дэлхийн төвшинд үнэлэгдэнэ гэдэг сайхан хэрэг шүү, тийм ээ?

Хүүхэд  гэнэн хонгор, томоогүй байдаг. Юмыг их хийсвэрээр бодно. Мэргэжил болгоныг шохоорхож, гадна харагдах байдлаар нь дүгнэж сонголт хийх гэдэг.
Урлагийн од болж эсвэл шилдэг тамирчин болохыг хүснэ. Гэтэл энэ бүхэн хэр авьяастай вэ гэдгээс шалтгаалдаг. Эмч, нисгэгч, багш гээд олон сайхан мэргэжил дундаас алийг нь би сонговол ирээдүйд илүү их амжилт гаргах боломжтой вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Сонирхолгүй мэргэжлээ сон­госон хүн ажилдаа амжилт гаргахгүй, албан тушаал дэв­шихгүй. Энэ хэрээр хангалттай цалин авч чадахгүй нь тодорхой. Саяхан “To be or Not To be”  шоу-г үзэж байтал оролцогч охин – Сэтгүүлч, хөтлөгч, жүжигчин болохыг хүсдэг гэж хэлж байсан. Энэ нь буруу биш л дээ. Хүүхэд сонголт хийхийнхээ өмнө маш олон хувилбарыг дэвшүүлж, эдгээрээ харьцуулж үнэлэн эцсийн шийдвэрээ гаргадаг. Энд л эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт суугаад олон хувилбараас зөвийг нь сонгоход туслах хэрэгтэй.
Тусалж байгаа нь энэ гэж хэтэрхий албадаж болохгүй. Манай хөтөлбөр аль болох мэргэжилдээ сонирхолтой хүүхэд авахыг чармайдаг. Яагаад гэвэл шалгалт нь маш хатуу, Их Британи руу онлайнаар өгдөг учраас шалгалтын оноонд хэн ч нөлөөлж арын хаалгадах боломжгүй. Тэгэхээр мэргэж­лийнхээ үнэ цэнийг мэддэг, “АССА” цолоо авахаар чин сэтгэлээсээ мэрийн хичээлээ хийж буй оюутан, эцэг эхийнхээ шахалтаар орж ирсэн оюутан хоёрын сурлагын чанарт маш их ялгаа харагддаг. Хэдийгээр “АССА” хэрэгтэй, маш өндөр цалин авдаг мэргэшлийн цол зэрэг боловч бид яг энэ чиглэлээр сурахыг хүсч буй хүнд л санал болгоно. Монголдоо сураад “АССА” цол авах нь гадаадад сурахаас хамаагүй хямд зардалтай. Жишээ нь, нэгдүгээр шатанд Сингапурт сурахад гарах зардал Монголд сурахаас гурав дахин өндөр өртөгтэй. Тэгэхээр эхний шатандаа Монголдоо сураад шалгалтаа яаж өгдөг, яаж сурах нь зүйтэй вэ гэдэг өөрийнхөө сурах арга барилыг төлөвшүүлчихээд дараагийн шатандаа гадаадад сурах нь зүйтэй.

-Тэгэхээр дараагийн ша­танд оюутан өөр улсын сургуульд шилжин суралцах боломжтой гэсэн үг үү. Одоогоор шилжин суралцаж байгаа оюутнууд бий юу?
-Тийм ээ, тэгж ойлгож болно. Оюутан өөрөө хүсвэл гадаадын аль ч оронд  “АССА”-гийн дараагийн шатанд шууд үргэлжлүүлэн сурах боломжтой. Одоогоор манай 80 гаруй оюутан Их Британи, Канад, Австрали, Чех, Сингапур, Малайз, Хятад зэрэг оронд “АССА”-гийн чиглэлээр шилжин сурч байна. Гэхдээ Монголдоо “АССА”-гийн гурван үе шатаа сурч төгсөхийн давуу тал байгаа. Монголдоо амжилттай төгсөгчид Их Британийн Оксфорд Брүүкс болон СЭЗДС-ийн бакалаврын цол зэрэг хүртэх боломжтой болно. Мөн богино хугацаанд суралцаж СЭЗДС-ийн “МВА” зэрэг хүртэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, бид Монгол залуустаа илүү боломж олгохыг л зорьж байна гэсэн үг. Энэ сайхан боломжийг илүү олон залуус хүртээсэй, дэлхийн төвшинд ажиллах, амьдрах боломжоо өөртөө бий болгоосой л гэж хүсч байна даа.

-Танай “АССА” хөтөл­бөрт олны танил, мөнгөтэй, бэлтэй хүмүүс болон тэдний хүүхдүүд сурдаг гэж сонссон. Тэгэхээр жирийн айлын хүүхэд сурах боломж хэр вэ. Сургалтын төлбөр нь өндөр үү?
-Сургалтын төлбөр тийм ч өндөр биш ээ. Хувийн дунд сургуулиас ч хямд байгаа. Тэгэхээр жирийн айлын хүүхэд үнэхээр сурах чин хүсэл эрмэлзэлтэй л бол хичээж байгаад нэгдүгээр шатаа амжилттай төгсөөд тухайн жилийн элсэлтийн оюутнууд дунд сурлагаараа эхний гуравт багтаж чадвал дараагийн хоёр шатанд 15000 ам.долларын тэтгэлэг авах боломжтой. Ямар ч байсан гадаадад сурахаас хамаагүй хямд тусна. “АССА”-д дандаа мөнгөтэй хүмүүс сурдаг гэвэл худлаа. Манайд жирийн дундаж амьдралтай айлын хүүхэд олон бий. Гэхдээ тэд маш том зорилготой, сурлагатай хүүхдүүд.

Манай хөтөлбөрийг баян гэхээсээ илүүтэй эрдэм мэдлэгтэй, алсын хараатай, ухаантай хүмүүс сонгож, хүүхдээ сургадаг гэж ойлгож болно. Энэ мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлыг биднээр хэлүүлэлтгүй мэддэг, аль хэдийнэ судалчихсан хүмүүс сонгодог юм. Тэгэхээр би эцэг эхчүүдийг баян гэхээсээ илүүтэй ухаантай гэж нэрлэмээр байна.

-Энэхүү cургалтын талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?
-Дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗДС-ийн 102 тоот өрөөнд ирж авах боломжтой. Мөн 457701, 99002379, 99027117 утсаар лавлаж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан