Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын үндэсний супер лиг” үргэлжилж байна

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын тоглолт дөрөвдэх өдрөө Хандгайтад байрлах “Олимп” спорт цогцолборт үргэлжилж байна. Энэ удаагийн лигт шилдэг найман баг гурван тойргийн турш өрсөлдөж аваргаа тодруулна. Гадаадын ур чадвар өндөр, чансаа дээгүүр тамирчид урилгаар ирж оролцдог уламжлал тогтсон супер лигийг сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус хүлээдэг болоод удаж байгаа билээ.

Өнгөрсөн амралтын өдөр эхний тойргийн тоглолтууд болж “Хасын хүлгүүд”, “Их өргөө аравтууд”-ыг 104:90, “Дорнод Танан гарьд”, “Альянс Тех Харцага”-ыг 87:77-гоор тус тус хожсон. Харин өчигдөр Спортын төв ордонд лигийн тэмцээн үргэлжилж 18:00 цагаас “Мон-Алтиус”, “Төв ургац” багийн ттоглолт 20:00 цагаас “Дорнод Танан гарьд”, “Ирвэсүүд” тоглосон. Энэ улиралд оролцож буй багууд гурван тойрог тоглоод, хамгийн өндөр амжилт үзүүлсэн зургаан баг нь хасагдах шатанд тоглох эрхээ авах юм. Түүнчлэн, энэ жилийн супер лигт АНУ, Нигерийн шигшээ багийн тоглогчид оролцож байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан