Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Террорист болж тоглоод.......


Германы Гельзенкирхен хотын нэгэн сургуульд энэ сарын 16-ны өдөр найман залуу орж ирээд сурагчдад гар буу тулган сүрдүүлж. Тус сургуулийн нэг багш ойртож ирэн тэднээс юун хүмүүс болох, сургууль дотор юу хийж байгааг нь асуутал тэдний нэг  өөдөөс нь бас буу тулгажээ. Эмэгтэй багш зугтаан өөр өрөөнд орж  цагдаа дуудсанаар хуулийнхан яаралтай ирж тэдний зургааг нь саатуулж амжсан байна.  
Гэтэл тэд “сурагчдыг зүгээр айлгах гэсэн юм, буу маань ч жинхэнэ биш” гэж мэдүүлсэн байна.
Сургуулийн захирал Берти Оберхольц залуусын энэ үйлдлийг саяхан Парист болсон үйлдлийг дууриах гэсэн оролдлого гэжээ. Цагдаагийнхан энэ үеэр хэн нэгэн бэртэж шархдаагүй, тэд юу ч хулгайлж, эвдэлж хэмхлээгүй, барьсан бүх “зэвсэг” нь жинхэнэ биш байсан гэж мэдэгджээ. “Тэдний хувьд ямар нэгэн хорт санаа агуулаагүй, зүгээр л нэг хүмүүсийг айлгах гэсэн шоглол байж” гэж цагдаагийн газрын хэвлэлийн алба мэдэгджээ.
Тоглоом нь шоглоом болсон залууст ямар хариуцлага тооцсон тухай мэдээлээгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан