Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найздаа хаягдсан бүсгүйн сэтгэлийг засч тэмцээн зохиов


Америкийн Зайли Манулак гэдэг бүсгүй нэгэн залуутай дөрвөн жилийн турш уулзаж бүр гэрлэхээр болжээ. Гэтэл хурим болохоос хэдхэн хоногийн өмнө, бүсгүйг зочдоо урьчихсан, хувцас даашинзаа бэлтгэчихсэн байтал өнөөх залуу нь “бидний хоорондох бүх харилцаа дууссан” гэсэн мессеж ирүүлсэн гэнэ.
Бүсгүйн найзууд түүний сэтгэлийг засч, сэтгэл санаагаар дэмжихээр Тампа хотдоо Color Fun Fest нэртэй гүйлтийн тэмцээн зохион байгуулсан байна. Арга хэмжээний дүрмээр бол гүйлтэд оролцогсод замдаа өнгө бүрийн нунтаг зүйл цацаж явсан гэнэ.

Гүйлтэд Манулак өөрөө хуримын даашинзтайгаа гүйсэн бол, энэ арга хэмжээнд бүсгүйн ээж, хойд эцэг, найзууд нь , оёдолчин нь хүртэл оролцсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан