Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
АНУ-ын Засгийн газарт Ангарагаас ирсэн хүн ажиллаж байж
Энэ гэрэл зураг дээр эхний нүүрэнд гарсан хүнийг Валиант Тор гэдэг байж Түүнийг Анагараг гаригаас ирсэн хүн, АНУ-ын Засгийн газарт ажиллаж байсан гэж Фил Шнайдер гэж 1995 онд батлан ярьжээ. Тэрээр засгийн газрын даалгавраар нууц төсөл дээр ажиллаж байхдаа Тортой уулзаж байсан гэж баталжээ.
Валиант Тор нь яг л хүн шиг харагддаг ч физиологийн хувьд хүмүүсээс огт өөр гэнэ. Түүнийг Ангараг гаригаас ирсэн гэж Шнайдер хэлжээ. Тор 1950-иад оны үед нэгэн хэсэг АНУ-ын Засгийн газарт ажиллаж байсан гэдгийг Шнайдерт засгийн газрын нууц төсөл дээр ажиллаж байсан геолог инженер дамжуулан хэлжээ. Тэр инженер нь газар доорхи цэргийн бааз байгуулах ажил, мөн алдарт 51 дүгээр бүс байгуулах ажлыг хийж байхдаа тортой уулзаж нууцыг нь мэдсэн гэнэ.
Тор гар тус бүртээ зургаан хуруутай, нэг том уушигтай, том зүрхтэй, цус нь яг л наймаалжных шиг, зэсийн уусмал шиг өтгөн, хүнд баймгүй түргэн сэтгэдэг, IQ нь 1200, гадаадын 100 хэлээр чөлөөтэй ярьдаг байсан гэнэ. Бас өөрийгөө 490 настай гэдэг байж. Шнайдер мөн өнөөх Торын лекц сонсоод сууж байгаа зургийг 1995 онд үзүүлсэн байна.
Энэ бүхнийг дэлгэн ярьсан Шнайдер 1996 оны нэгдүгээр сарын 17-нд гэртээ үхсэн байхыг олжээ. Олон хүн түүнийг хүн алсан гэдэг ч үхлийн шалтгааныг амиа хорлосон гэж тогтоосон.
Шнайдер Тортой уулзсан, түүнийг Ангараг гаригийн хүн гэдгийг хэлсэн цорын ганц хүн бас биш. Доктор Франк Стренжес гэгч Валиант Тортой уулзаж байсан тухайгаа “Пентагон дахь харийн хүн” гэсэн номдоо бичсэн.
Стренжесийн хэлж байгаагаар бол Тор 180 см өндөртэй, 84 кг жинтэй. Бор бужгар үстэй, хүрэн нүдтэй залуу байж. Доктор Стренжес бас АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр, болон Ричард Никсон нар Тортой уулзаж байсан гэжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын зөвлөх байссан Тимоти Гуд нэг удаа Эйзенхауэр ерөнхийлөгч харь гаригийнхантай уулзаж байсан гэж хэлсэн нь бий.

0 Сэтгэгдэл
ха
солиотой америкууд ***** ***** *****
2015.11.24