Улсын хэмжээнд гуравхан байгаа олон улсын сургалттай лаборатор сургуулийг нийслэлийн бүх дүүрэг, аймаг, улс орны хэмжээнд олныг байгуулж, дэлхийд хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн амлалтдаа хүрэхээр Монгол Улсын Засгийн газар бүхий л талаас нь дэмжиж ажиллаж буй юм. Тиймдээ ч аймаг тус бүрт нэг, Улаанбаатарт арав, нийтдээ 31 сургууль сонгож, Кембрижийн стандартыг баримжаалан шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн турших эхэлсэн байгаа. Сонгогдсон сургуулиудад багшлах 300 гаруй багшийг бэлтгэж, “Шинэ эрин” сургууль дээр сургалтад хамруулсны зэрэгцээ шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулахад гар бие оролцсон үндэсний эрдэмтэд, профессор, судлаачидтай хүртэл уулзуулж санаа бодлыг нь сонссон. Тэгвэл сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн туршилтын эхний үр дүнгийн уулзалтаа маргааш “Шинэ эрин” сургууль дээр хийхээр болсон байна. Уулзалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх аж.