Их, дээд сургуулиуд эхнээсээ амарч буй болохоор оюутнууд дөрөв, тав, зургадугаар сарын 70200 төгрөгөө авч чадахгүй нь гэж түгшиж байгаа бололтой. Зургадугаар сар талдаа орчихоод байхад одоо хүртэл мөнгөний сураг алга хэмээн өдөр, шөнөгүй Сургалтын төрийн сан руу утас цохиж байгаа сурагтай. Энэ талаар СТС-гийн мэргэжилтэнтэй холбогдож лавлахад “Манай сан сургууль нэг бүртэй тооцоо нийлж, тэтгэлгийг нь олгодог. Эхнээсээ тооцоо нийлсэн сургуулиудын данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Тэгэхээр мөнгө нь шилжээгүй байгаа сургуулиудын удирдлагууд үүнд өөрсдөө л буруутай. Цаг хугацаандаа амжаад тооцоогоо нийлчихсэн бол ингэж хэн хэндээ төвөг удахгүй шүү дээ” гэв. Мөн 4, 5, 6 сарын тэтгэлэг энэ сард багтаан олгогдоно гэлээ.