Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британи эр 103 насандаа гэрлэж Гиннесийн номд орлоо

Британийн 103 настай Жорж Кирби гэдэг эр 91 настай Дорин Лакитай гэрлэн хуримлаж хамгийн өндөр настай хосууд хэмээн дээд амжилтын Гиннесийн номд орлоо.
Хосууд 27 жил харилцаатай байсны дараа 2015 оны зургадугаар сард гэрлэсэн байна. 1988 оноос хамтран амьдарч эхэлсэн тэр хоёр гэр бүлээ албан ёсоор батлуулах нь зүйтэй гэж шийдсэн нь энэ гэнэ.


Жорж Кирби энэ саналаа сүйт бүсгүйдээ Гэгээн Валентины өдөр хэлэхдээ  сүйн бөгжөө өвдөг сөхрөн сууж өгсөнгүй, учир нь ингээд сөгдчихвөл эргээд босч чадахгүй байж магад хэмээн болгоожилсон байна.

Хосуудын насны нийлбэр яг хуримынхаа өдөр гэхэд 194 жил 280 хоног болж байжээ. Хосууд хуримаа Британийн Истборн хотын Langham зочид буудалд нижгэр тэмдэглэсэн байна. Кирби өвөөгийн төрсөн өдөр болсон хуримд өөрөө ёслолын костюм өмсөн тэргэнцэр дээр сууж ирсэн бол Дорин хатагтай цэнхэр цэцгэн хээтэй  цагаан даашинзтай иржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан