Америкийн мэс заслын эмч нар хүний нүүр шилжүүлэн суулгах маш хүнд мэс заслыг хийжээ. 26 цаг үргэлжилсэн мэс заслыг 41 настай гал сөнөөгч Патрик Хардисонд хийсэн байна. Түүнд нүүрний арьсны асар олон эд эсийг суулгасан бөгөөд гал сөнөөгчийн нүүрний төрх донортойгоо адилхан болжээ.
Хардисон 2001 онд шатаж байгаа чиргүүл дотроос нэгэн эмэгтэйг аврах гэж байхдаа маш хүнд хэлбэрээр түлэгдсэн байна. Улмаар гал сөнөөгч хараагүй болжээ. Сүүлийн 14 жилийн хугацаанд түүнд 71 удаа мэс засал хийсэн боловч амжилтгүй болсон байна.
Гал сөнөөгчийн нүүрний арьсны донор нь 26 настай, Нью-Йоркийн зураач Дэвид Родебау болжээ. Тэрбээр мэс засал хийхээс жилийн өмнө мотоциклын уралдаанд оролцох үедээ авсан гэмтлийн улмаас эмнэлэгт нас барсан байна.
Шинэ нүүр нь гавлын яснаасаа “унжиж санжихгүй” байлгахын тулд эмч нар мэсэл засах хийхдээ гал сөнөөгчийн гавлын ясны хэлбэрийг өөрчилжээ. Хардисан мөн ойрын хугацаанд хараа орох ёстой байна.
Энэ мэс засал нь анагаах ухаанд түүхэнд нүүрний арьсны эд эсийг асар олон тоогоор хүнд шилжүүлэн суулгасан анхны тохиолдол юм. Анх 2005 онд Изабель Динуар гэдэг франц эмэгтэйд нүүрний арьсны эд эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байжээ.