Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хакерууд Лалын улстай тэмцэнэ

192 хүний аминд хүрсэн Парисын халдлагын дараа  олон улсын хакеруудын бүлэг болох “Anonymous” хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж эхэлснээ мэдэгдлээ.

“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, интернэтэд тавьсан дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ хакерууд “Лалын улс”-тай холбоотой сүлжээний эх үүсвэрүүдэд томоохон кибер халдлага зохион байгуулахаа амласан байна.

Дүрс бичлэгт “Anonymous”-ийн хакеруудын бэлгэ тэмдгээ болгосон XVII зууны үеийн Их Британийн хуйвалдагч Гай Фоксын багтай хүн хакеруудын нэрийн өмнөөс мэдэгдлийг уншжээ.

“Парисын халдлагуудыг зохион байгуулагчид шийтгэлгүй үлдэх ёсгүй” гэж “Anonymous”-ийн төлөөлөгч хэлсэн байна. “Бидний урьд нь явуулж байснаас хамгийн том ажиллагааг та нарын эсрэг эхлүүлэхээр төлөвлөж байна. Дайныг хэдийн зарласан. Бэлэн байгаарай. Бид юуг ч уучилж чаддаггүй бас мартдаггүй. Террористууд та нарын эсрэг бид дайн зарлаж байна” гэж багтай хакер “Лалын улс”-ын террористуудад хандан хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан