Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Потанины мөсөн гол - Монголын сайхан орон

Мөсөн гол гэдэг нь өндөр уулын бүсэд хүндийн хүч, тал газарт бол мөсний зузаанаас хамаарах даралтаас шалтгаалан урсдаг аварга том мөсний бөөгнөрөл юм. Уулархаг налуу газарт олон жилийн турш цас мөс хуримтлагдан мөнх цас болж дагтаршсаннаас болж бий болдог бөгөөд ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байдаг.

Потанины мөсөн гол нь уулын мөсөн гол бөгөөд 1876-1899 онд Монголын газар бүрээр явж судалгаа хийсэн Оросын судлаач Г.Потанин нээж дэлхийн газарзүйн шинжлэх ухаанд өөрийн нэрээр нэрлэн бүртгүүлсэн. Монголын хамгийн том мөсөн голд тооцогдоно. Алтай таван богдын Цагаан гол хавиас эх авч 20 километр урт, 5 километр өргөнөөр үргэлжлэн орших бөгөөд хоёр сая жилийн өмнө дөрөвдөгч галавын үед үүсчээ. Монгол орны мөсөн голын судалгааг 1983 онд газарзүйч эрдэмтэн Н.Дашзэвэг, инженер П.Хишигсүрэн, Р.Евелхан нар нарийвчлан хийж, сансрын болон газрын зураг, өмнөх судалгааны материалуудад тулгуурлан гаргасан бөгөөд мөсөн голын нийт талбайг 659 хавтгай дөрвөлжин километр, тооны хувьд 262 хэмээн гаргажээ. 2005 онд Потанины мөсөн голд явуулсан судалгаагаар доороос дээшлэх тусам 378-242 сантиметр хайлж багассан болохыг тогтоожээ. Дэлхийн эрдэмтэдийн хийж буй судалгаагаар агаарын хэмийн өөрчлөлт буюу дэлхийн дулаарал энэ байдлаараа үргэлжлэх юм бол 2090 он гэхэд дэлхийн мөсөн голууд бүрмөсөн хайлж дуусах магадлалтай гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан