Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Гуанахуатогийн хашгирч байгаа муми
Дэлхийн аль улс орон, хот өөрийн гэсэн музейтэй байдаг. Мексикийн бяцхан хот Гуанахуато ч гэсэн өөрийн музейтэй, тэр нь харин дэлхийд алдартай. Уг нь энэ музейд эртний түүхийн дурсгал, алдарт нэртэй зураачдын бүтээл байхгүй. Музейн үзмэрүүд нь ердөө л талийгаачид. Энэ музей хотын Санта-Паула оршуулгын газарт байдаг.
Энэ хот Төв Мексикт, нийслэл Мехикогоос 350 км газарт, далайн түвшнээс 2000 метрийн өндөрт оршдог. XYI зууны дунд үест испаничууд энэ газрыг эзэлж Санта-Фе хэмээх форт байгуулж байжээ.
Энд бүр эртнээс алт мөнгө олборлодог, хот ч баян байжээ. Испаничууд чбаяжиж хотод олон барилга байшин барьж өнгө засчээ. Гэхдээ Шинэ Испанийн баячуулын хувьд ингэж дивааажин болж байсан бол ядуучууд уурхайн ажиллагсдын хувьд жинхэнэ там болж байж.
1865 оноос оршуулгын газар төлбөртэй болж, таван жилийн туршид төлбөр төлөөгүй бол шарилыг ухаж доод хонгил руу хаядаг болсон гэнэ. Ингүүлэхгүйн тулд талийгаачдын төрөл төрөгсөд татвараа төлөх ёстой.
Эндээс л оршуулгын газрын доод хонгил дахь шарилуудыг 1969 онд музей болгох санаа төрсөн гэнэ.
Музейн аймшигт үзмэрүүд
Хамгийн сонирхолтой нь энэ шарилууд ихэнх нь сайн хадгалагдаж, яс ясаараа салан тарж бутраагүй, занданшуулан мэт болсон байдаг. Энэ бол тусгай арга хэрэглэн занданшуулаагүй, ердөө л талийгаач нас барсан тэр чигээр нь авсанд хийж оршуулсан, өөрөө тэр чигээрээ хадгалагдсан шарилууд.
Анхны үзмэр нь нэгэн цагт талийгаач болсон доктор Ремигио Лерой гэгч, түүнд төрөл төрөгсөд байгаагүй болохоор шарилыг нь 1865 онд ухаж гарган “нэгж 214” гэсэн дугаар өгсөн байна. Түүнийг оршуулахдаа үнэт даавуугаар хийсэн костюм өмсгөсөн байсан гэдэг.
Шарилуудын хувцас, костюм, даашинз нь бараг хадлагадаагүй үжирсэн байна гэнэ. Музейн ажилтнуудын яриагаар бол яаж ариутгаад ч нэмэргүй үнэр шингэчихсэн байдаг гэнэ. Гэхдээ олонхи шарил нь нүцгэн чигээрээ өнөөдөр шилэн хоргонд жуулчдын нүд хужирлаж байдаг. Зарим нь ч бас оймс, гуталтай. Ер нь гутал он цагийн уртад нэг их мууддаггүй гэнэ.
Хашгирч байгаад нас нөгцсөн хүмүүс
Энд хүмүүсийн төдийгүй судлаачдын сонирхол татахуйц шарил нэг биш. Цус гарсан амаа гараараа таглан хашгирч байгаа, цамц нь дээшээ сөхөгдөж, хөлөө алцайсан эмэгтэйн шарил бий. Игнасия гэдэг энэ эмэгтэйг оршуулах үед гүн шокод орсон юм уу, унтаж байх үед нь амьдаар нь оршуулсан бололтой. Эмэгтэй авсан дотроо сэрээд авсны таглааг маажиж хашгиран, гадагш гарахыг оролдож. Аажимдаа агаар дутагдаж бачимдахдаа амаа таглаж байсан бололтой. Эрдэмтэд түүний хумсны завсраас модны үртэс олсон нь энэ таамаглалыг баталж байна.
Үүнээс ч бүр эмгэнэлтэй эмэгтэйн шарил бас байна. Түүнийг боож алаад хүзүүнд нь олсыг нь үлдээсэн нь өнөө хүртэл хадгалагдаж үлдэж. Түүний ойрхноос цаазлуулсан бололтой эрэгтэйн толгой олдсон нь эхнэрээ боож алсан нөхрийн нь толгой гэсэн таамаг яриа бий.
Бас нэг хашгирч байгаа эмэгтэйн шарил байгаа нь музейн сонирхолтой үзмэрийн нэг. Ам нь ангайж, гараа цээжиндээ зөрүүлсэн эмэгтэйн мумиг харсан зүрх муутай хүн бол цочирдмоор. Мэргэжилтнүүд мөн л энэ эмэгтэйг амьдаар нь оршуулсан байх гэж таамагладаг.
Гэхдээ судлаачид ангайсан ам бүхэн аймшигт үхэл биш, тайван жамаараа талийж байгаа хүн ч гэсэн чимээгүй хашгирах байдлаар амьсгал хурааж болно гэж байна. Үнэндээ ч Гуанахуатогийн музейд ийн хашгирч байгаа мэт амаа ангайсан 20 гаруй муми бий.
Эдний дотор эрэгтэй, эмэгтэй, бүр хүүхэд ч байгаа.
Гэхдээ хэн нь яаж ертөнцийн мөнх бусыг үзүүлснийг хэрхэн тааварлах билээ. Тэд чинь хамгийн багадаа л 150 жилийн өмнө, хүнд бэрх цагт амьсгал хураасан шүү дээ.

0 Сэтгэгдэл