Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

47 настай эмэгтэй төрөхөөсөө нэг цагийн өмнө жирэмсэн гэдгээ мэджээ


Америкийн Массачусетс мужийн 47 настай Жуди Браун гэдэг эмэгтэй гэдсээр хүчтэй өвдөөд байна хэмээн Беверли хотын эмнэлэгт ирж хэвтжээ. Тэрээр үүнийгээ цөсний чулуу байх гэсэн байна. Гэтэл эмч нар түүнийг юу юугүй төрөх гэж байна хэмээн мэдэгдэдэ нэг цаг хэртэй болтол Жуди 3,6 кг жинтэй охин төрүүлсэн гэнэ. Одоо эх хүүхдийн бие сайн, охиндоо эмээгийнх нь дурсгалыг хүндэтгэж Кэролин Роуз гэсэн нэр өгсөн гэж эмнэлгийнхэн хэлжээ.
Жуди нөхөртэйгөө 22 жил хамт амьдарч байгаа  ч ийнхүү анхны хүүхдээ төрүүлсэн нь энэ гэнэ. Жуди өөрөө жирэмсэн гэж ёстой санаанд ороогүй гэж ярьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан