Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

17 настай охин бассейнд сэлээд жирэмсэн болсон гэв


ОХУ-ын Киров хотын Светлана К гэдэг эмэгтэй Pesochnya.ru сайтад захидал бичиж Египетийн нэгэн амралтын газрын талаар гомдолложээ. Захидалд тэрээр 17 настай охин Аннатайгаа хамт Египетэд амраад ирснийх нь дараа охин нь жирэмсэн болсон тухай тестийн хариу гарсан гэж бичжээ.  Эмэгтэй үүнийг зочид буудлын бассены цэвэрлэгээ муу байснаас болсон гэсэн байна. Охин амралтад явахын өмнө тестээр шалгахад жирэмсэн биш байсан, тэнд очоод хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэж эх нь баталжээ. Тэрээр харьд очоод охиноосоо ердөө хараа салгаагүй ямагт хамт байсан, харин усан бассейнд л орж байсан, тэгэхээр бассенд эр бэлгийн эс хөвж байсан хэрэг гэсэн байна. Охин ч бас амралтын газар хэн нэгэнтэй ямар ч харьцаанд ороогүй гэсэн гэнэ.

1 Сэтгэгдэл
Wtf
Хамгийн их уншсан