АНУ-ын Алабама мужид одоогоос 13 жилийн өмнө алга болсон Жулаин Хернандес хүүг саяхан Охаио мужийн Кливланд хотоос олсон байна. Ээжийнхээ ердөө хажуухнаас хүү 2002 оны наймдугаар сарын 28-ны өдөр ор сураггүй болсон аж. Түүний эцэг Бобби Хернандес хүүгээ нууцаар авч явсан гэж сэжиглэж байсан ч баталж чадаагүй бөгөөд өчигдөрхөн хэргийн учир зангилаа тайлагджээ. Хүүгийн эцэг нь Мексик улсад байдаг гэж байсан ч Охаио мужид арав гаруй жил амьдарч байсан нь өчигдөрхөн илэрчээ. Хүү эцэгтэйгээ үе, үе уулздаг байсан ч ээжийгээ огт санахгүй байгаагаа хэлсэн гэнэ.
Бага байхад нь аав нь ээж чинь амь насаа алдсан хэмээн хэлээд Охаио мужийн Кливланд хотод суурьшсан болохыг ийнхүү олж тогтоолоо. Иймэрхүү хүүхэд хулгайлж өөр газар тэтгэн тэжээж амьдруулсан хэрэгт шүүхээс 250 мянган ам.долларын торгууль оногдуулдаг бөгөөд хуулийн ямар нэг өөр заалт байхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Боббиг хүүхэд хулгайлсан хэргээр өчигдөр мөн баривчилж байцаалт авсан аж. Түүнд буруутай гэх нотлох баримт одоогоор байхгүй бөгөөд тухайн үед ч хэргийг ийн хаасан юм байна.