Английн Пример лигийн Челси баг энэ улирлыг тун тааруу эхлүүлж нэг оноогүй олон долоо хоногийг үдсэн. Бүүр сүүлийн тоглолтуудад ээлж дараалан ялагдал хүлээж, багийн эзэн, дасгалжуулагч, тоглогчдын талаар таагүй мэдээ мэдээлэл хаа сайгүй тархаж эхэлсэн. Харин өчигдөр болсон тоглолт тэдэнд бага ч гэсэн урам өгчнн. Киев хотын Динамо багтай хийсэн аваргуудын лигийн тоглолтод 2:1-ийн харьцаатай ялалт байгуулсан байна. Тоглолтын эхний 34 минутанд Челси багийн Драгович гоолын салхийг хагалсан бол 77 минутанд 1:1 болсон. Ингээд тоглолтын төгсгөл хэсэгт Челси багийн довтлогч Уиллиан гоол хийснээр 2:1-ээр хожил авав. Энэ хожил тэдний хувьд урам өгөх 3 оноо байлаа. Английн лигт хожилгүй шахуу яваа Челсигийн багийн удирдлага хэдэн өдөр ч гэсэн сэтгэл өндөр явах болсон тухай спортын сэтгүүлчид бичиж байна.