Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан­баатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэм­жих талаар тодорхой санал санаачилга тус­гасан. Хөтөлбөрийн хэрэг­­жилтийг хангах ажлын хүрээнд нийс­лэлийн Жижиг дунд үйлд­вэрлэлийг дэмжих төвөөс жил бүр “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.

Ингэснээр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгдөг юм.

Энэ удаагийн “Улаан­баатарт үйлдвэр­лэв” үзэс­гэлэн худалдаа эн сарын 20-22-ны өдөр “Мишээл Экспо” төвд болно. Тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан