Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг нийслэлийн ИТХ-ын 19 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталсан. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 2015 онд хийсэн ажлын тайлангаа тавьж, ирэх онд зохион байгуулах аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээний талаар ярилцжээ.
2015 онд зохион байгуулсан тус хөтөлбөрийн хүрээний 15 цогц үйл ажиллагаанд 460 мянган иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын ажилтан, 1500 уран бүтээлч хамрагдсан байна. Үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190 уран бүтээлч хүрэлцэн ирж оролцжээ.
2016 онд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 19 цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажлаа эхэлсэн гэнэ.