Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

15 машины цонхыг хагалсан хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн мөрөөр шалгахад олон машины цонх хагалсан хэрэг гарчээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Алтай хотхоны 8 дугаар байрны гадаах зогсоол дээр байсан том жижиг оврын 12 машины цонхыг хагалсан байсныг цагдаагийнхан дүрсжүүлэн авчээ. Мөн Гуравдугаар хорооллын гурадугаар байрны гараажид байсан гурван машины цонхыг хагалжээ. Машинуудын цонхыг хагалаад дотроос нь эд зүйл хулгайлаагүй байгаагаас үзэхэд хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн нэг, хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж, сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан