Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрсөн өдрийн бэлэгт төрийн албыг өгөх үү

Уг нь бол жаран нас гэдэг бол монгол улсын хөдөлмөрийн тухай хуулиар бол тэтгэвэрийн нас. Бүүр тодорхой хэлий эрэгтэй хүн 60 настай эмэгтэй хүн 55 настай тэтгэвэрт гардаг. Хуулийн заалт ийм. Азтай хүний азарган тахай өндөглөдөг гэдэг. Насаараа дарга хийх заяанд төрчихсөн нь бий гэж өвөр зуураа ярилцагчид байдаг.

Тэгвэл насаараа дарга хийгээд зогсохгүй тэтгэвэрт гарсан ч даргын албан тушаалаа үргэлжлүүлэн хийдэг жишиг тогтох нь ээ. Үүнийг эхлүүлж тэтгэвэрийн насныхныг төрд эргүүлэн ажлуулах замыг нь засах анхдагч хүнээр Ц.Шаравдорж тодрох нь дээ. Удахгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа түүнийг Н.Энхбаярын намынхан шагнал урамшуулалд тодорхойлоод зогсохгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын сэнтийд залахаар зэхэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ.

Ц.Шаравдорж Мэргэжлийн хяналтын дарга болно гэж ирээд өөрийгөө хэвлэлээр бичүүлээд эхэллээ гээд Хувьсгалт намын залуус цухалдаж байсан. Үнэхээр төрийн албанд тэтгэвэрийн насныхнаар тун удалгүй дүүрэх магадтай. Экс ерөнхийлөгч өөрөө ч тэтгэвэрийн насанд хүрчихсэн эрхэм тун удахгүй төрийн албанд эргэн шургахаар яригдаж байгаа сураг байна. Намынхан нь гараа өргөөд дэмжсэн гэж байгаач өөр залуус бий гэж нам дотор нь шуугих хүмүүс байгаам билээ. Хөгшин хүн тавилаа гэвэл туршлага гэдэг ганцхан үгээр л залуусын амыг таглаад байгаа учраас тэрүүхэн доороо эргэлдэж цухалдана. Төрийн албыг тун удахгүй төрсөн өдрийн бэлэг болгодог болох нь дээ.

0 Сэтгэгдэл
Цухалдаад байгаа хүмүүс нь өөр намд орохгүй юу даа. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч болоод яахав. Нэр дурьдагдсан хоёр ахмадыг мэдлэг, дадлага, мэргэжил боловсрол зэрэг бас бус юмаараа хаана нь ч хүрэхгүй байж, ийм эрт атаа өвөрлөж байгаа нөхөд МАХ Намд хэрэггүй, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахын нэмэр, эртхэн гарцгаасан нь дээрдээ. Би нам бус хүн. Бичсэнийг нь хөндлөнгөөс уншихад
Хамгийн их уншсан