Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найз эмэгтэйгээ өөртэй нь секс хийсэнгүй хэмээн цагдаа дуудав

Америкийн Өмнөд Каролина мужийн Спатанберг хотын нэгэн эрэгтэй найз эмэгтэйгээ  өөртэй нь бэлгийн ажил хийхээс татгалзлаа хэмээн  шөнө дунд цагдаа дуудсан байна.
53 настай Патрик Доггетт өнгөрсөн аравдугаар сарын 6-ны шөнө дунд цагдаа руу утасдаж “Энэ чинь надад өгзөгөө өгөхгүй байна” хэмээн гомдоллосон гэнэ. Цагдаагийнхан ирэхэд  Доггетт хашаандаа зогсчихсон согтууруулах ундаа ууж, өдөржингөө архидсан тухайгаа хууль сахиулагчдад хэлжээ. Тэгээд нууц амрагтайгаа жаргах гэтэл тэр нь ачтайгаа хамт байсан болохоор татгалзсан гэнэ.
Тэр бас архи уухынхаа зэрэгцээ эмэгтэйг элдвээр доромжлон хашгичиж байсан гэж цагдаагийн ажилтан хэлжээ.
Хаа очиж цагдаагийнхан эмэгтэйгээс элдэв хүчирхийллийн ул мөр олоогүй, эмэгтэй ч элдэв гомдол тавиагүй байна. Харин хууль сахиулагчид Доггеттыг олон нийтийн газар архидан согтуурсан, биеэ зөв авч яваагүй хэмээн баривчилж хориод хэсэг хугацааны дараа суллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан